“Номин” зочид буудалд дөрвөн иргэнийг тусгаарлажээ

Гурван эмчийн бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйн баг ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр "Дөрвөн иргэнийг “Номин” зочид буудалд тусгаарлаад байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хоол хүнс, эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт хийсэн. Гурван эмчийн бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйн баг ажиллаж байна" гэдгийг аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ.

Тэрбээр “Тусгаарлан ажиглах 12 байранд 239 хүн, гэрийн тусгаарлалтад 44, нийт 283 хүн хяналтад байна. Сүхбаатар сумын найман багийн есөн цэгт иргэдээс сайн дурын шинжилгээ авч, 9772 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд байна. Шинжилгээ авах үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа.

Нийслэлээс Сэлэнгэ аймаг руу ирэх хүсэлтэй 764 иргэн, Сэлэнгэ аймгаас явах хүсэлтэй 933 хүн байна. Сум хооронд явах 266 хүн байна. Нэгдүгээр хавьтлын 53 хүнд шинжилгээ хийж, 5-6 цагийн дараа эцсийн шинжилгээний хариу гарч байна. Шинээр илэрсэн сэжигтэй нэг тохиолдлын хариу эргэлзээтэй гарсан учраас сорьцыг нь ХӨСҮТ-д хүргүүлсэн. Сэлэнгэ аймгийн Covid-19 халдварын голомтыг тогтоохоор ажиллаж байна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.