Г.Сайханбаяр: Халдвар гадагшаа тархах эрсдэлгүй болсон

Зүүнхараад сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн албан мэдээлэл аваад байна.

Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр тэргүүтэй албаныхан Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар генерал Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Сэлэнгэ аймгийн хэмжээнд 90 хувийн зогсолттойгоор үйл ажиллагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод УОК-ын долоон хүн, ХӨСҮТ-ийн найман хүн, ЦЕГ-аас 190 орчим алба хаагч дэглэм сахиулах үйл ажиллагаанд оролцсон.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хот хорио цээрийн дэглэмийг өндөр төвшинд хангаж ажиллаж байгаа. Сүхбаатар хот олон улсын зэрэглэлийн төмөр замын өртөөтэй. Хатуу болон зөөлөн биетийн хөдөлгүүрээр халдварын урсгал орж ирснийг тогтоосон.

Ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод халдвар тархсан гэдэг хоёр дахь шалтгааныг тогтоолоо. 

Тархвар зүйн үүднээс харвал Сэлэнгэ аймагт халдвар идэвхтэй илрэх үе нь эхэллээ. Урьд шөнө 50 мянган иргэнд шинжилгээ хийсэн. Халдвар гарсан тооноос айж эмээх биш илрүүлж, тусгаарлах тал дээр анхааран ажиллаж байна. Аймгийн эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлж байсан хүнээс анхны халдвар гарсан.

Тухайн үед хэвтэж байсан 150 гаруй иргэн, 140 орчим ажилчдыг тусгаарлаж, бүх хүнээс шинжилгээ аваад халдвар тээгчдийг илрүүлсэн. Улмаар халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудад тандалт судалгаа хийж дууслаа. Мэс засал, төрх эмнэлэг, халдвартын эмнэлгийн үйл ажиллагааг өөр эмнэлгийн барилгад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж хэвийн явуулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

Зүүнхараад сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн албан мэдээлэл аваад байна.

Тухайн газар шаардлагатай бүх арга хэмжээг авна. Сэлэнгэ аймгаас коронавирусийн халдвар гадагшаа тархах эрсдэлгүй боллоо" гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.94.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.