Бодлогын хүүг хоёр нэгжээр бууруулж, зургаа болгох шийдвэр гаргажээ

Б.Лхагвасүрэн: Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаабаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ.

Монголбанкнаас "Ковид-19"-тэй холбоотой хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.


Тус банкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ

  • Мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх,
  • Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,
  • Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргасан байна. 

Энэ үеэр тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ""Ковид-19" цар тахлын үед эдийн засаг, банк санүүгийн салбарт үүсэж буй сөрөг үр нөлөөг бууруулах, иргэд бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагад учирч буй санхүүгийн хүндрэл дарамтыг бууруулахад чиглэж байна. Дунд хугацаанд инфляцын зорилтыг алдаглуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Жилийн инфляц 2020 оны аравдугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаабаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ.

Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага төвшинд хадгалагдаж, зорилтот төвшнээс давахааргүй байна. Эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 7%-аар агшсан бол гуравдугаар улиралд -3.1 хувь болон саармагжиж, төлбөрийн тэнцлийн төсөөлөл сайжирсан" гэдгийг онцоллоо..

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.