Д.Ганбат: Иргэд нохойны үүрээ халаасан юм байхгүй

Ийм зүйл байхгүй. Иргэдийн хэрэглээ бага, угаас цахилгааны хангамж тал дээр анхаарал хандуулах ёстой. 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцжээ. Энэ талаар Бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан юм.


Тэрбээр "Вакцинжуулах ажлыг ахалж байгаа хүн нь Сангийн сайд байх нь тохиромжгүй. Бусад улс оронд Эрүүл мэндийн сайд эсвэл Ерөнхий сайд нь энэ ажлыг хариуцаж түргэн шуурхай ажиллаж байгаа тул ирэх долоо хоногт энэ асуудлаар дахин мэдээлэл авна. Засгийн газраас цахилгаан, дулаан, хог, усны мөнгийг төрөөс даах болсонтой холбоотойгоор дагалдах журам гарсан. Тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж, дараа нь иргэдийг буруутгадаг байдал газар авлаа. Угаас цахилгаан эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлт дутмаг байсан. Иргэд нохойны үүрээ халааж байна гэж байна. Ийм зүйл байхгүй. Иргэдийн хэрэглээ бага, угаас цахилгааны хангамж тал дээр анхаарал хандуулах ёстой. 

Өнгөрсөн баасан, бямба, ням гарагт Ардчилсан Нам, ардчиллыг дэмждэг хүн бүрт анхаарууштай үйл явдал боллоо. АН-ын X их хурал болж 1206 төлөөлөгч цахимаар хуралдсан. Бүлгийн гишүүд идэвхтэй оролцож, үр дүнтэй хурал болгож чадлаа. 

Засгийн газар цар тахлын үед бүх хүчээр ажиллаж байгаа хэдий ч судалгаа, тооцоогүй шийдвэр гаргаж байгаагаас иргэд хохирдог, иргэдийг бухимдуулж байгааг шүүмжилсэн юм. Эрх мэдэл, бяр байхад ухаан хэрэггүй мэтээр аашилж байгаа учраас эрдэмтэн судлаачдын үгийг сонсож байх хэрэгтэй.. Өнгөрсөн арван сарын хугацаанд УОК, Засгийн газар хэдэн хар эрээн хувцас бэлтгэснээс өөр онц хийсэн зүйлгүй, энэ нөхцөлд иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж байна" гэв. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.109.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.