Д.Тогтохсүрэн: Бид 2020 оны сонгуульд нэг том амлалт авсан

Хариуцлага, шударга ёс тогтоох. Үүний тулд энэ хууль маш чухал. Бид намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийг баталж, гаргах ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. 


Тэрбээр ""Өнөөдрийн бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн тухай хуулийг хэлэлцлээ. Энэ анхаарал татсан чухал хууль. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудал яригдаж байгаа. Хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Сар орчим ажилласан, нэлээн том өөрчлөлт хийхээр хүлээгдэж байна. Маргааш Байнгын хороогоор хэлэлцэнэ. Өмнө нь намын бүлгээр гол саналыг ярьж, шийдвэр гаргалаа. Бид 2020 оны сонгуульд нэг том амлалт авсан. Хариуцлага, шударга ёс тогтоох. Үүний тулд энэ хууль маш чухал. Бид намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийг баталж, гаргах ёстой" гэв. 

Түүнчлэн "Засгийн газар, салбараас хийх томоохон ажилтай танилцаж байгаа. Өнөөдөр 2020-2024 онд байгаль орчны салбарт хийх ажлыг хэлэлцэж, бүлгийн гишүүд саналаа хэллээ. Бид салбар салбарын мэдээллийг солилцох, чиглэл өгөх чиглэлээр ажиллаж байна" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.