23900 иргэний QR кодыг автоматаар идэвхжүүлжээ

Ингэснээр иргэд маргаашнаас QR кодоо хэрэглэхдээ дахин шинээр хэвлэж машиндаа тогтоож хөдөлгөөнд оролцоно.

Засгийн газраас ирэх сарын 6-ныг хүртэл хатуу хөл хориог сунгахаар болсонтой холбогдуулж, бүртгэлд байгаа нийт 23900 иргэний QR код автоматаар өнөөдрөөс идэвхжүүлж эхэлжээ. Ингэснээр иргэд маргаашнаас QR кодоо хэрэглэхдээ дахин шинээр хэвлэж машиндаа тогтоож хөдөлгөөнд оролцоно. Өмнө ашиглаж байсан QR кодтой холихгүй байхын тулд загварыг шинэчилсэн тухай нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.

Тэрбээр "Такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийсэн, одоо эрүүл мэндийн дэглэм мөрдүүлээд 12-р сарын 23-наас эхлэн 800 такси, 900 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явна. Нийтийн тээврээр зорчиход иргэд картаа цэнэглүүлэх хэрэг гарна. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй бөгөөд энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй.

Хөл хорионд байна гэдэг нь иргэдэд бухимдал үүсгэдэг. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн таагүй зүйл. Тухайн хүнийг эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгааг ойлгож байгаа. Гэхдээ энэ бол яах аргагүй эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу авч байгаа арга хэмжээ" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.