Франкфуртэд үлдсэн иргэнийг Чех рүү буцаана

Бид тус иргэнийг арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Чех улс руу буцааж, тус улсад суугаа Элчинд сайдын яамнаас бэлдсэн байранд дараагийн нислэг хүртэлх хугацаанд байлгах зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.

Коронавиурсийн халдвартай нь батлагдсан тул Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр авчралгүй үлдээсэн иргэнийг дараагийн нислэг хүртэл Чех улсад байлгахаар болжээ.


ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Энэ сард Франкфурт руу үйлдсэн нислэгт нэг иргэн маань коронавиусийн халдвартайн улмаас багтаагүй. Тухайн иргэнтэй холбоотой асуудлаар Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам тодорхой мэдээлэл гарсан. Тухайн иргэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн учраас болсон явдлын талаар нэмж ярихгүй байх нь зүйтэй.

Иргэнтэй холбоотой асуудлаар цахим орчинд маш олон ташаа мэдээлэл тарсан гэдгийг хэлье. ГХЯ болон Элчин сайдын яамнаас тухайн хүний эрүүл мэндийн нууц болон хувийн нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж байсан учраас тус иргэнтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхгүй байсныг ойлгоно уу.

Энэ завшааныг ашиглаж, өнгөрсөн хугацаанд гадаадад байгаа иргэдэд туслаж байсан иргэний нийгмийн бүх байгууллагуудад ГХЯ-ны зүгээс талархал илэрхийлье. Мөн Франкфуртэд үлдсэн тухайн иргэнийг гэртээ байлгаж байгаа нэрээ нууцлахыг хүссэн иргэдэд маш их талархаж байна.

Бид тус иргэнийг арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Чех улс руу буцааж, тус улсад суугаа Элчинд сайдын яамнаас бэлдсэн байранд дараагийн нислэг хүртэлх хугацаанд байлгах зохион байгуулалтын арга хэмжээг авч байна" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.247.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.