С.Батболд: Итгэл хүлээлгэвэл Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн

Гаднын хувийн детектив компанийг хөлсөлсөн энэ их мөнгийг хаанаас, ямар зориулалтын хөрөнгөнөөс, хэний захиалга, даалгавраар гаргасныг хуулийн байгууллагууд шалгах ёстой.

УИХ-ын гишүүн С.Батболд намаас нь дэмжлэг хүлээлгэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр "МАН  100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга  нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна" гэсэн байна.

Мөн "Надад оффшорт данс ч байхгүй, мөнгө ч байхгүй, байр ч байхгүй. Хэн нь зөв, хэн нь буруутай болохыг манай шүүх үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэлтэй байна.

Эхнээсээ үнэн ялж, Нью-Иоркийн шүүх энэ маргаанд дурдагдаад байгаа Солонгос бизнесменийн өмч хөрөнгийг царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч гэх хуулийн компани нь гаргасан гомдлоосоо миний нэрийг татсан байна лээ.

Гаднын хувийн детектив компанийг хөлсөлсөн энэ их мөнгийг хаанаас, ямар зориулалтын хөрөнгөнөөс, хэний захиалга, даалгавраар гаргасныг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Би энэхүү гүжир гүтгэлэгтэй хатуу тэмцэх болно" гэжээ. 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн кандидат байгаагийн нэг нь С.Батболд хэмээн ярьсан удаатай. Үүнтэй холбоотойгоор гишүүн С.Батболдыг тойрсон оффшор данстай холбоотой мэдээлэл гаднын хэвлэлээр гарч эхлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.