Я.Содбаатар: Цахим сургалтын үйл ажиллагаа 80.5 хувьтай сайн гэсэн дүгнэлт гарсан

86 их, дээд сургуулийн оюутнаас судалгаа авахад 80.5 хувьтай сайн гэсэн дүгнэлт гарсан.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаарх Шадар сайдын мэдээллийг сонсож байна. 


Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "2020-2021 оны хичээлийн жилд 75 мэргэжлийн боловсролын байгууллагад 4,000 багш ажилтан ажиллаж, 40,165 сурагч суралцаж байна.

Дээд боловсролын 81 байгууллагад 11,970 багш ажилтан ажиллаж 147 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 56 дотуур байранд 9,300 оюутан амьдарч байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хичээлийн үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа.

Цахим сургалтын үйл ажиллагааны талаар 86 их, дээд сургуулийн оюутнаас судалгаа авахад 80.5 хувьтай сайн гэсэн дүгнэлт гарсан. Цэцэрлэг, ЕБС-ийн эхний улирлын амралтыг эхлүүлээд байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын эхний улирлын амралт нэгдүгээр сарын 5-наас эхэлсэн.

2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус, хосолмол, зайн болон цахим  хэлбэрээр явуулах бодлого баримтлан бэлтгэл ажлыг хангаж байна" гэв. 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zulaa (66.181.161.87) 2021-01-08 19:06:30
tsahimaar orhod hundreltei hetsuu baigaashde ymr humuusees ni sudalgaagaa avaad bganbee!!!?