Зээлийн хүүг 50 хувь бууруулах уу?

Тогтоолыг баталснаар иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас  багагүйгээр хөнгөлж, эх үүсвэрийг төрөөс гаргах аж. Тогтоол баталснаар иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас  багагүйгээр хөнгөлж, эх үүсвэрийг төрөөс гаргах аж.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг болон нэр бүхий гишүүд Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.


Тогтоолын төсөлд:

  • Зээлийн хүүг бууруулах болон зээл төлөх хугацааг хойшлуулсантай холбогдуулан банк, банк бус санхүүгийн байгууллагад үүсэх хүндрэлийг шийдэх, нэмэгдэл эх үүсвэрийг олох арга хэмжээг нэн даруй авах,
  • Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон иргэн, ААН-д банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, зээл төлөлтийн хугацааг энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулж асуудалтай холбоотой саналыг УИХ-д танилцуулах,
  • Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг энэ оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах,
  • Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулахтай холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх зэрэг таван асуудлыг тусгажээ.

Тогтоолыгбаталснаар иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас  багагүйгээр хөнгөлж, эх үүсвэрийг төрөөс гаргах аж. Тогтоол баталснаар иргэд, ААН-ийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50 хувиас  багагүйгээр хөнгөлж, эх үүсвэрийг төрөөс гаргах аж. 

Мөн нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны 12-р сарын 31 хүртэл хойшлуулах зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарах аж. Ингэснээр ажлын байрыг хадгалж үлдэх, бизнес эрхлэгчдээ бодитой дэмжих, цар тахлын цохилтонд өртөж ажилгүй болох эрсдэлтэй байгаа иргэдээ ядуурлаас хамгаалах чиглэлд томоохон алхам хийнэ гэж үзжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.