"Насны хишиг", одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сараас олгоно

Ахмад настан болон одонтой ээжүүд И-халамж цахим сайтад арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлнэ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас  “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг ирэх хоёрдугаар сарын 10-аас олгоно гэж мэдээлэв. Иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар бүртгэж, дансаар нь олгох юм байна. Тус газрын мэдэгдсэнээр ахмад настан болон одонтой ээжүүд И-халамж цахим сайтад арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлнэ.

Тодруулбал, иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр очих албагүй, И халамж.мн сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргах аж.

Иргэд дансаа зөв холбосон тохиолдолд халамжийн мөнгө дансанд нь бүтэн орно гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас онцлов. “Насны хишиг”, Эхийн алдар” одонтой ээжүүд тэтгэмжээ авахын тулд бүртгэлээ сар шинийн баяраас өмнө хийх шаардлагатайг анхаарууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.