Дарханы замын шинэчлэлийг гуравдугаар сард эхлүүлнэ

Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёрдугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Тус чиглэлийн замын тодорхой хэсгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-нд нээж байсан юм. Нийт 202.42 км тавигдах тус замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барина. Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар холбогдох аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон үүрэг чиглэл өгчээ.

Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрын тавыг нь одоогоор чөлөөлөөд байгаа аж. Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, зам дагуух мод, “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, Магнай, Шунхлай түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх хоёрдугаар сарын 20-ны дотор хийхээр төлөвлөжээ. Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёрдугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.215.185.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.