Үйл ажиллагааг нь нээсэн ААН-үүдийн баримтлах журам

Өнөөдрөөс цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйл ажиллагаа нээгдэж байна.

Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалж байна.Үүнд:

  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хугацааны хязгаарлалтад нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааны цагийн хуваарь баталж мөрдүүлэх,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах,
  • Баталгаат ундны эх үүсвэрэр хангагдсан байх,
  • Ажиллагсдыг нэгдсэн зохион байгуулалтаар байгууллагын унаагаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх,
  • Байгууллагын хурал, семинар, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд биечлэн оролцуулахгүй, зохион байгуулахгүй байх,
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байршуулах гэх мэтээр халдвар хамгааллын нийтлэг зааврыг мөрдөхийг анхаарууллаа.

Өнөөдрөөс цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйл ажиллагаа нээгдэж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.