Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахыг дэмжжээ

"Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн хүрээнд 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ.


Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн хүрээнд 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байна.

Дээрх хөрөнгийг хүн амын 60 хүртэл хувийг дархлаажуулахад хүрэлцэх вакцин авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, орон даяар түгээх, хянах зэрэгт зарцуулна. Мөн тарилга хийх, гарч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх зорилгоор 8,000 орчим эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэх юм.

Хүн амын 60 хувийг дархлаажуулахад хоёр сая орчим хүн/тун вакцин шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын 12 мянга орчим ажилтан дархлаажуулах ажилд  оролцох төлөвтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.72.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.