Н.Алтанхуяг: С.Баярын үед маш зөв хууль гаргасан. Түүнээс хойш найман жил ухралт хийлээ

Арай хийж сонгогдож авчихаад даргын ажил руу явдаг байх нь ёс зүй талаасаа маш муухай. Үүнийгээ хаамаар байна. Эсвэл сонгуулийн тогтолцоогоо өөрчилмөөр байна.

УИХ-ын чуулганаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжээд байсан юм. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ерөнхийлөгчийн сонгууль 2017 онд зургадугаар сарын 17-нд болсон. Би 24 хавьцаа болох байх гэж бодсон Зургадугаар сарын 9-нд болно гэнэ. Энэ ямар учир утгатай сонгож авдаг юм. МАН-ын бүлгийн хүсэл эрмэлзлэлийг асууж байгаа юм. Сонгуулийн зардлыг багасгамаар байна. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн ухуулагчийн зардлыг өгөхгүй бол нэр дэвшиж болохгүй болсон. Ухуулагч нарт өгсөн урамшуулал гэдгийг болиулж болдоггүй юм уу. Энэ 10 гаруй тэрбум төгрөг. МАН-ын бүлэг баталсан хуульдаа өөрчлөлт оруулахгүй юм уу. Мөнгө төгрөгөө эргэж харахгүй юм уу. 

Доржханд гишүүний яриад байгааг хэдүүлээ хууль болгомоор манай мажоритар тогтолцоогоор сонгогдсон тохиолдолд хэн нэгэн гишүүн өөр ажилд шилжихийг хаах хэрэгтэй. Арай хийж сонгогдож авчихаад даргын ажил руу явдаг байх нь ёс зүй талаасаа маш муухай. Үүнийгээ хаамаар байна. Эсвэл сонгуулийн тогтолцоогоо өөрчилмөөр байна. С.Баяр даргын үед маш зөв хууль гаргасан байсан. Түүнээс хойш найман жил ухралт хийлээ" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.