А.Отгонбаатарын Үнэн ба Зөв

Би УИХ гишүүний хийдэг ажил, хуулийн төслийг мэдэж туршлага суухын тулд Ш.Адъшаа гишүүнд Таны зөвлөх бол тухай санал хэлсэн. Намайг өөр нам гэж үзэхгүй итгэсэнд баярласан.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ. Ингэхдээ ирэх хоёрдугаар сарын 1-нээс уг албан тушаалд ажиллуулах саналыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн байна. 

Ингэснээр Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүний зөвлөхөөр ажиллахаар болж байна. А.Отгонбаатарын хувьд  өчигдөр төв талбайд болсон жагсаалд идэвхтэй оролцож, УОК, Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг огцрохыг шаардаж байсан нэгэн.

Уг шалтгаанаа тэрбээр "Үүнд нуух зүйл байхгүй. Би УИХ гишүүний хийдэг ажил, хуулийн төслийг мэдэж туршлага суухын тулд Ш.Адъшаа гишүүнд Таны зөвлөх бол тухай санал хэлсэн. Намайг өөр нам гэж үзэхгүй итгэсэнд баярласан. Энэ өчигдрийн жагсаалтай холбоогүй гэдгийг хэрсүү монголчууд мэдэж байгаа. Би хэн нэгний зөвлөх боллоо гээд үнэний төлөөх тэмцлээ зогсоож болохгүй" хэмээн тайлбарлажээ. 

 

Сэтгэгдэл: (4)
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hud (203.23.49.89) 2021-02-03 13:21:41
hud
hud (203.23.49.89) 2021-02-03 13:11:47
hud
hud (203.23.49.89) 2021-02-03 13:10:46
hud
hud (203.23.49.89) 2021-02-03 13:10:18
hud