Ирланд улсад амьдардаг монгол эмэгтэй нэгдүгээр сарын 20-ны үдэш нийслэл Дублин хотын төв гудамжинд ажлаа тараад харьж явахдаа дээрэмдүүлж, хүзүүндээ хутгалуулсан тухай мэдээлэл гарсан.
Хохирогч эмэгтэйг цагдаа болон түргэн тусламжийнхан Дублин хотын Матер эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулжээ. Шарх нь аминаас холуур байсныг гаднын эх сурвалжид дурдсан байсан.
Үүнтэй холбогдуулан манай улсаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Эмэгтэйн Монгол дахь ар гэрийнхэнтэй нь холбогдсон. Ар гэрийнхэнд нь Бээжин дэх Ирландын Элчин сайдын яамнаас виз авч өгөхөөр ажиллаж байна. Виз нь ирэхээр нислэгээр явуулна” гэсэн юм. Тус эмэгтэй нь Ирланд улсад нөхөр, хүүхдийн хамт оршин суудаг буюу нутаг буцах гэж байсан иргэн биш юм.