Уран ээжийн гараар бүтдэг “СОНДОРХОН”

Хоёр машинтай ажлынхаа гарааг эхлүүлж байсан С.Лхагвасүрэн өнөөдөр өөрийн гэсэн олон олон үйлчлүүлэгчтэй болтлоо өргөжин тэлж, үндэсний дээл, цамцыг өнгө загварын өргөн сонголттой урлаж байна.

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлж, брэнд бүтээсэн бүсгүйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ “СОНДОРХОН”-ыг үүсгэн байгуулагч С.Лхагвасүрэнг урьсан юм.

Сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй хувцас загварын салбарт амжилттай ажиллаж явна. Торго дурданд эргэлдэж, үйл мэтгэж эхэлсэн жилүүдийн дурсамжаар аялж, ажил амьдралынх нь замналын талаар хөөрөлдсөн юм. Ээжийнхээ оёсон дээлийг эвлэгхэн хавдаг байсан С.Лхагвасүрэн хоёр дахь охиноо төрүүлж гэртээ харж суухдаа оёдлын сургалтад хамрагджээ.

Тэмдэглэлт баяр бүрээр охиндоо зориулж даашинз урладаг байсан өөрийн нууцхан авьяасыг хожим илрүүлж, хувцас загварын салбартай холбогдсон байна. Охиныхоо цэцэрлэгийн загварын уралдаанд намар цагийг илтгэсэн өнгөтэй даавууг навчаар чимэглэж оёсон даашинз, навчин титэм хийсэн нь түрүүлж, бас ч гэж хоосонгүй ээ хэмээн өөрийгөө жижигхэн тоов. Мэргэжлээрээ ажиллаж, мэдээ бэлтгэн шогшиж явахдаа хэдийнэ л зам зуур байх бөс бараан дэлгүүрт орчихсон “Энэ даавуугаар тийм юм хийвэл, тэр цэцэгээр ингэж чимэглэл хийвэл гэхчлэн төсөөлж зогсдог байсан нь үнэхээр л хоббитойн шинж. Тэрээр дотроо бодогдоод санагдаад яваа зүйлээ хийж үзэхээр нэг л өдөр сэтгүүлзүйгээс “урваж” хувцас загварын салбар руу орохоор шийдсэн нь "Сондорхон" урлангийн, улмаар үндэсний дээлний брэнд нээх эхлэлийг тавьсан байна.

“Гоё даавуугаар, сайхан хувцас хийх тухай л бодож явснаас үнэндээ хувцас бүтэхэд хичнээн олон дамжлага дамжиж, өмсөх эзэндээ очдог талаар төсөөлөл ч байсангүй. " Бусад хүмүүс хийж байхад би хийж чадах л ёстой" гэсэн бодол нь л түүнийг хурцалж байв. 2012 онд хайртай охиныхоо нэрээр нэрлэсэн “СОНДОРХОН” урлангаа нээхэд халамжит ханийх нь дэмжлэг их байсан гэдэг. Урланг зүгээрч нэг нээчихгүй. Ажлын байрны түрээс, тоног төхөөрөмж, түүхий эд материал зэрэг шаардагдана. Тэр бүх санхүүгийн асуудлыг нөхөр нь шийдвэрлэж өгснөөр урлангаа тохижуулж чадсан С. Лхагвасүрэн дизайнер, оёдолчин хоёр охинд санал тавьж хамт ажиллаж эхэлжээ. Эхэндээ захиалга яаж авах , бусдад юу санал болгох зэргээс эхлээд оёдлын бусад асуудлаар төдийлөн мэдлэггүй байв. Гэсэн ч аливааг зүйлийн ард гарч байж санаа нь амардаг зангаа тавьсангүй.

No description available.

Есөн жилийн өмнө цахим орчин одоогийнх шиг хөгжөөгүй байсан үе. Интернэтэд байршуулж худалдаалах боломж хомс. Гэхдээ “СОНДОРХОН” урлангаа нээснээс 10 хоногийн дараа анхных нь захиалга орж иржээ. “Намайг материалаа авахаар яваад ирсэн хоёр ажилтан маань маш их баярлачихсан хүлээж байсан. Нэг хүн ажиллагаа ихтэй ажил хэрэгч хослолын захиалга өгсөн гээд л... Анхны захиалагчдаа таалагдсан хувцас урлахын тулд гурвуулаа их л хичээж хийсэн. Захиалга өгсөн эгч ирж авахдаа “Үнэхээр гоё болжээ. Та хэд ёстой загвар хийц сайтай хослолтой болголоо” гэж талархал илэрхийлсэн нь, анхны хамгийн том урмыг өгсөн шүү гэдгийг дурслаа. “СОНДОРХОН” урлангийхан эхэндээ үйлчлүүлэгчдийн захиалсан төрөл бүрийн хувцас, охидын даашинз, пальто зэргийг түлхүү оёдог байжээ.

Хоёр машинтай ажлынхаа гарааг эхлүүлж байсан С.Лхагвасүрэн өнөөдөр өөрийн гэсэн олон олон үйлчлүүлэгчтэй болтлоо өргөжин тэлж, үндэсний дээл, цамцыг өнгө загварын өргөн сонголттой урлаж байна. Монгол дээлний үндсэн элементийг эвдэлгүйгээр өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж яваа тэрбээр чанар, хийцэндээ ихээхэн анхаарал хандуулдаг. “СОНДОРХОН” брэндийн үндэсний хувцас тун боломжийн үнэтэй. Иргэдийн худалдан авах чадварт тулгуурлаж, дээлнийхээ хийц, загвараас шалтгаалж, 80-250 мянган төгрөгийн үнэлгээг тогтоожээ.

“ТҮМЭН” плаза худалдааны төвд урлан, лангуу хамт байршдаг учир үйлчлүүлэгчдэд хүрч ажиллах бүхий л боломжоор хангасан байна. Дээл захиалж хийлгэхээр зорьж ирвэл биеийн хэмжээг нь авахаас гадна худалдаж авч буй үйлчлүүлэгчийн дээлийг биед тааруулж, хасч танах үйлчилгээг газар дээр нь үзүүлдэгээрээ давуу талтай.

May be an image of 1 person

“Үндэсний үйлдвэрлэл хөгжиж, иргэд өдөр тутамдаа үндэсний хэв шинжтэй хувцас өмсөх дуртай болж байгаа. Тиймээс үнийн бодлогоо зөв тогтоож, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн чанартай бүтээл гаргах зорилго тавьж ажилладаг. Чанартай материал сонгох, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх талд түлхүү анхаарал хандуулна. Байнга шинэ загвар гаргаж, үйлчлүүлэгчдээ хямдрал зарлаж бэлэг барьдаг байгаа. Энэ сар шинийн баярыг угтаж хоёр дээл худалдаж авбал хүүхдийн дээл бэлэглэх, зарим загваруудаа 50 хувиар хямдруулж, үйлчлүүлэгчдээ урамшуулдаг” гэв.

Ажлыг хийх тусам арга барилаа олж, сайжирдаг гэдэг. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж эхлүүлсэн ажлынхаа үр шимийг үзэж яваа С.Лхагвасүрэнтэй ярилцах зуур үйлчлүүлэгчид ар араасаа худалдан авалт хийж байлаа. ”Танай брэндээс зун гоё дээл авсан. Сар шинийхээ гоёлыг бэлдэхээр танайхыг зорьж ирлээ” хэмээн инээмсэглэх үйлчлүүлэгчдийнхээ урмын үгсийг сонссон тэрбээр “Шинэ загвар гарсан шүү. Та өмсөөд үзээрэй” хэмээн эелдэгхэн хариулах аж. Хүндэлж харьцаж байгаагаас л үйлчлүүлэгч “хаан” гэх зарчмыг баримталдаг нь илт. Эхлүүлсэн ажилдаа эзэн болж, эх орондоо үндэсний үйлдвэрлэл эрхэлж яваа эзэгтэйн үйл нь уран, үйлчлүүлэгчид нь сэтгэл ханамжтай байх болтугай...

May be an image of 1 person

May be an image of 2 people and people smiling

May be an image of 2 people and people smiling

May be an image of 2 people

May be an image of 2 people

May be an image of 1 person

May be an image of 2 people

No photo description available.

May be an image of 1 person

May be an image of 1 person

May be an image of 1 person

No photo description available.

No photo description available.

May be an image of 1 person

May be an image of 1 person

May be an image of 1 person, standing and outerwear

May be an image of outerwear

May be an image of 1 person and outerwear

May be an image of 1 person and outerwear

May be an image of 1 person and standing

May be an image of 1 person, standing and text

May be an image of 1 person

 СОНДОРХОН УРЛАНТАЙ https://www.facebook.com/%D0%A1%D0%BE%D0%BD%D0%B4%D0%BE%D1%80%D1%85%D0%BE%D0%BD-%D1%83%D1%80%D0%BB%D0%B0%D0%BD-1874408992774045/photos/2314573878757552 хаягаар холбогдоорой

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.89.112) 2021-01-31 17:14:32
Ёстой мундаг ажилч бүсгүйчүүд шүү
(202.55.188.94) 2021-01-31 16:17:56
Ystoi mundag ymaa
(192.82.70.38) 2021-01-31 15:37:31
мундаг юмаа амжилт