Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан 400 сая төгрөгийн өртөг бүхий амны хаалтны тендерийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас хотын дарга Д.Сумъяабазар тайлбар авч байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 20 мянган ширхэг амны хаалтыг нэг бүр нь 20 мянган төгрөгөөр, нийт 400 сая төгрөгөөр худалдан авах тендер зарласан нь шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар “Эрүүл мэндийн яам руу тендерийн ажлаа буцаа. Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал ямар хүндрэлтэй байгаа билээ. Лабораторит шинжилгээ хийж буй эмч мэргэжилтнүүдэд зориулсан тусгай зориулалтын N95 маск худалдан авах гэж байгаагаа олон нийтэд тайлбарла. Манайхан аривлан хэмнэлтийг цавчаа гэж ойлгодог. "Шуурхай штаб"-аас худалдан авалт хийсэн бүх зүйлийг холбогдох байгууллагаар шалгуул. Дунд нь ашиг сонирхол явж байгааг ч үгүйсгэхгүй” гэв.