Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтыг 10 хоногоос хэтрүүлэхгүй

Тусгаарлалтын хугацааг багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгчээ.

Тусгаарлалтын хугацааг багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

УОК-оос хоёрдугаар сард нэмэлтээр хоёр тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бол ирэх сард нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал өмнөх саруудад явуулсан тусгай нислэгийн тоог 3 дахин нэмэгдүүлж, гуравдугаар сард 12 орчим тусгай нислэг хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.36.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.