Монгол Улсад БНЭУ-аас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын "AstraZeneca" вакциныг өнөөдөр өглөө хүлээн авсан. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр эхний ээлжид зорилтот бүлгийн хүмүүст уг вакциныг хийхээр болжээ.
Ингэхдээ үйлдвэрлэгчийн заавраар л хийх аж. Тодруулбал, 21-28 хоногийн интервалтай хоёр удаа вакцин тарьсны дараа дархлаа үүсэх гэнэ. "AstraZeneca" вакцин 95 хувийн үр дүнтэй байгаа юм. Харин дархлаагаа барих хугацааг тухайн үед нь зарлах юм байна. Гэхдээ эмчийн үзлэгээр тухайн хүнд вакцин хийх эсэхийг шийдэхээр болсон байна.
Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгээс оруулж ирсэн "AstraZeneca" вакциныг маргааш тариулах тухай албаныхан онцолсон юм.