Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цэргийн командлагч нарыг томилжээ

Ингэхдээ хурандаа Б.Баатарыг Тусгай хүчний цэргийн командлагчаар, хурандаа Д.Баасандамбыг Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар томилсон байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар төрлийн цэргийн командлагч нарыг томилжээ. Ингэхдээ хурандаа Б.Баатарыг Тусгай хүчний цэргийн командлагчаар, хурандаа Д.Баасандамбыг Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар томилсон байна. Зарлигийг ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалын бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг танилцуулжээ.

УИХ-ын 2020 оны ээлжит хаврын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, шинээр 3 төрлийн цэрэг байгуулсан.

Зэвсэгт хүчний бүтцэд Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалаас гадна шинээр Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдсан юм.

Хошууч генерал Д.Ганзориг “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх ажил шат дараатай явагдаж байна. Үүний нэг нь яахын аргагүй шинээр байгуулагдсан төрлийн цэргийн командлал, удирдах газраа эмхтгэн байгуулж, томилгоожуулж, ажил үүрэгт нь оруулаад байна” гээд шинээр томилогдсон командлагч нарт нэн хариуцлагатай үүрэг таны өмнө байна. Аливаа зүйлийг анхнаас нь эхлүүлэх төвөгтэй, бас ээдрээтэй. Гэвч үүнийг манай Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн шинэ дарга нар огт түүртэлгүй хийж чадна гэдэгт итгэл төгс байна. Бид ч бүх талаар дэмжинэ” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.