Вакцин хийлгэсэн хүмүүсийг E-Mongolia-д бүртгэж эхэлжээ

Дийлэнх хариу урвалд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хавдах хөндүүрлэх толгой өвдөх, бие арзайх зэрэг өөрөөр хэлбэл томуугийн шинжтэй ижил шинж тэмдгүүд нэгээс хоёр хоногийн хугацаанд илэрч байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалтын талаар танилцууллаа.


Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдварын эсрэг вакцинд 11120 хүн буюу эрүүл мэндийн салбарын нэн тэргүүнд ажиллах эмч, мэргэжилтнүүд, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа мэргэжлийн болоод бусад салбарын хүмүүсийг хамруулсан байна. Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд вакцины дараах түгээмэл илрэх хариу урвалууд илэрсэн. Дийлэнх хариу урвалд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хавдах хөндүүрлэх толгой өвдөх, бие арзайх зэрэг өөрөөр хэлбэл томуугийн шинжтэй ижил шинж тэмдгүүд нэгээс хоёр хоногийн хугацаанд илэрч байна. Илэрсэн шинж тэмдэгт ноцтой хүндрэл байхгүй байна. Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамруулсан иргэдийг цахим бүртгэлд бүртгэх,  сан үүсгэх ажлыг давхар хийж байна. Тус мэдээлэл  нь E-Mongolia.mn төрийн нэгдсэн системд холбосон бөгөөд иргэд дархлаажуулалтад хамрагдсан мэдээлэл, гэрчилгээг тус системээс хэвлэж авах боломжтой боллоо" гэв. 

Мөн "Монгол Улс эхний ээлжийн 150 мянган тун вакциныг хүлээн авсан байгаа. Энэ вакциныг бид эрэмбэлэлтийн дагуу халдварын эрсдэлд өртөх ажил мэргэжлийн хүмүүс болон үйл ажиллагааг тасралтгүй авч явах шаардлагатай аж ахуй нэгж байгууллагын хүмүүсийг шат дараатайгаар вакцинжуулалт явагдаж байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Өрхийн эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Тэгэхдээ өрхийн эрүүл мэндийн төв дээр үндсэн тусламж үйлчилгээ явагдаж байгаа учраас нөхцөл байдалтай уялдуулж эрүүл мэндийн төвүүд дээр дархлаажуулалтын цэгүүдийг байгуулж зохион байгуулалттай хийж байна. Өдөрт хэт удаашралтай байна гэдэг асуудал нь цар тахлын үед хүн хоорондын зай барих, вакцинжуулалтын дараа тодорхой хугацаанд тухай иргэнийг ажиглаж хянах зэрэг дээр хугацаа орж байгаа учраас өдөр мянга гаруй хүнийг хамруулаад явж байгаа. Цаашдаа вакцинжуулах хүний тоо нэмэгдэх тусам дархлаажуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж, хурдыг нэмэгдүүлнэ" гэдгийг онцолсон юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.