Шинээр төрсөн хүүхдэд Ананд, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ

2020 онд улсын хэмжээнд 75.7 мянган эх амаржжээ.

2020 онд улсын хэмжээнд 75.7 мянган эх амаржжээ. Эцэг эхчүүд шинээр мэндэлсэн хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ. Үндэсний статистикийн хорооны  мэдээлснээр, өнгөрсөн онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Анар, Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг түгээмэл өгсөн байна.

Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2020 онд  өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. Харин хөвгүүддээ Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.