"Өргөө" амаржих газрын даргаар Ж.Энхцэцэгийг томилжээ

Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхмийн багш, дэд профессор зэрэгтэй юм байна. 

Өргөө” амаржих газар хэвийн ажиллаж эхэллээ – Өнөөдөр

Нийслэлийн "Өргөө" амаржих газрын даргаар анагаах ухааны доктор Ж.Энхцэцэгийг томилжээ. Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхмийн багш, дэд профессор зэрэгтэй юм байна. 

"Өргөө" амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, өмнөх удирдлагыг нь чөлөөлсөн билээ. 

Ингэхдээ “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжид амаржих газрын даргад  хариуцлага тооцоод,  дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэсэн байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.