С.Амарсайхан: Тавдугаар сарын 1-нээс хил нээх боломжтой

Үүнд бүх талын оролцоо чухал.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.


Тэрбээр "Эрсдэл багасаагүй, халдвар тархах эрсдэл өндөр байна. УОК, Засгийн газрын гаргасан шийдвэрийн хүрээнд зохих дүрэм журам, халдварын нөхцөл байдалд анхаарч байна. Хаа хаанаа анхаарч ажиллавал тавдугаар сарын 1 гэхэд хилээ нээх боломж бүрдэнэ. Болгох талаас нь бүх бэлтгэлээ хангаж ажиллана. Үүнд бүх талын оролцоо чухал. 

Вакцинжуулалтыг Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Цаашид татан авалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Вакцин худалдан авах хөрөнгийг шийдсэн, хэлэлцээрийг эрт хийсэн ч цаг хугацааны асуудал үүсэж байна. 

Вакцинжуулалт гуравдугаар сарын дундаас эрчимжинэ. Өнөөдрийн байдлаар 11 мянган хүнд вакциныг хийсэн нь хүчин чадалтай холбоогүй. Дархлаажуулалтыг 22 цэгт хийж байгаа ч цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Шинжилгээний цэгийг нэмэх, нэг удаагийн хэрэгслийн дутагдал гарах ёсгүй. Шат шатанд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа учраас хяналт хийх ажлын хэсгийг байгуулсан.

Шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргадаг болно. Одоогоор дунджаар шинжилгээний хариу 24 цагийн дотор бүрэн гарч байгаа. Цаашид шинжилгээг богино хугацаанд гаргах шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ирэх долоо хоногоос эхний ээлжид шинэ арга, тестээр коронавирусийн шинжилгээг шүлснээс болон бусад хэлбэрээр авах түргэвчилсэн шийдлүүдийг нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Энэ зүйлүүдийг нэвтрүүлж чадвал цаг хугацаа, зардал хэмнэнэ. Зардал гарч байгаа. Иргэдэд аль болох шинжилгээний ажлыг ачаалалгүй байлгах тал дээр холбогдох байгууллагуудад чиглэлийг өгсөн" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.