Халдвартай иргэний нэгдүгээр хавьтал болсноо мэдэлгүй Завханд очжээ

Тухайн иргэнийг Улаанбаатараас явсны дараа буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр хамаатных нь хүн халдвартай нь тогтоосон байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ дараах мэдээллийг өглөө.


-Завхан аймагт халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ. Хавьтлуудыг тогтоосон уу?

-Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн Улаанбаатар хотоос хоёрдугаар сарын 26-ны өдөр гарч, 27-нд тус аймагт очсон бөгөөд өөрөө халдвартай иргэний нэгдүгээр хавьтал болсноо мэдээгүй байсан.

Тодруулбал, тухайн иргэнийг Улаанбаатараас явсны дараа буюу хоёрдугаар сарын 27-ны өдөр хамаатных нь хүн халдвартай нь тогтоогдсон. Ингээд хавьтал судлалаар нэгдүгээр хавьтал болохыг тогтоож, Завхан аймагт очиход нь түргэвчилсэн шинжилгээ авсан. Одоогоор тус иргэнтэй хавьтал болсон нийт 11 хүнийг аймагт нь тусгаарласан байгаа.

-Улаанбаатар хотод хэчнээн голомт идэвхтэй байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Халдварын голомтуудыг долоо хоног тутамд нэгтгэдэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 20 идэвхтэй голомт байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.