Хайр мэдрүүлж, инээмсэглэл түгээх “Хөөрхөн түүх”

Энэ хорвоо дээр дуугаа хадаан мэндэлсэн бяцхан сахиусан тэнгэрийн төрсөн цагаас эхлэн өсч томорч, 18 нас хүртэлх дахин давтагдашгүй мөчүүдийг гэрэл зургийн хамт асуултын дагуу бүтээлч байдлаар хөтөлснөөр хамгийн “Хөөрхөн түүх” төрөн гарч амьдралд өнгө нэмэх нь номын гуравдугаар хэсэгт багтана.

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ “Хөөрхөн түүх” хүүхдийн дурсамж номын зохиогч Т.Уртнасанг урилаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хүний нөөцийн менежерээр төгссөн түүний хувьд ээж хэмээх эрхэм алдрын эзэн хоёр дахь үрээ хорвоод төрүүлснээр хэсэг хугацаанд гэртээ байхдаа олон зүйлийг оролдож үзсэн гэнэ.

Тэмдэглэлийн дэвтрээс ургасан санаа

Оролдлого сайт оройд нь гэдэг. Үүн шиг хойш суухыг хүсээгүй түүний эрмэлзэл оюуны бүтээл туурвих эхлэлийг тавьж, олон гэр бүлд гэрэл гэгээ нэмж, бяцхан үрийнхээ түүхийг номын хуудсанд мөнхлөх сэдлийг төрүүлжээ. Таван настай, гурван сартай хүүхдүүддээ зориулж, дурсамж ном хийж эхэлсэн нь өнөөдөр өхөөрдөм үрстэй өрх бүрт үнэ цэнэтэй нандин дурсамж болон үлдэж байна.


“Өдөр бүр тогтсон цагийн хуваарийн дагуу судалгаа хийж, нэг жил хоёр сарын дараа номоо баринтаглаж авсан. Хоёр хүүхэдтэй хүний хувьд тодорхой хугацаанд төвлөрч суухад амаргүй даваа. Охидоо унтуулчихаад шөнийн цагаар сууж, судалгааны ажлаа хийнэ. Зав гарвал номондоо анхаарал хандуулна. Явсан газар бүртээ жижиг дэвтэр, балтай явна. Шинэ санаа орж ирэх бүрт шууд тэмдэглэдэг байсан” гэлээ.


Т.Уртнасан унтахаар хэвтэхдээ хүртэл номынхоо эх хувь, зураг, санаагаа үргэлж бодно. Төсөөлөн бодож, толгойдоо хараар зурж байгаа нь тэр. Хааяа нэг “ Чи чадах уу” гэсэн хариулт нэхсэн хачин дэгсхэн асуулт хаанаас ч юм гарч ирнэ. Ойр тойрныхондоо толгойдоо “төлөвлөсөн” ажлынхаа талаар хэлэхэд төдийлөн дэмжлэг авсангүй. Эсрэгээрээ үгүйсгэх нэгэн ч байсан гэдэг. Тиймээс уг санаагаа хэсэг хугацаанд хойш тавьжээ. 

Гэтэл нэг өдөр “Чи чадна” гэсэн дуу хоолой хүчтэй сонсогдох мэдрэмж төрөхөд түр орхисон санаагаа хэрэгжүүлэх итгэл төрсөн байна. Өөртөө итгэж, тодорхой зорилго тавих бүрт түүнд тулгарч байсан асуудлууд  шийдэгдэж эхэлжээ. Хийе гэсэн хүнд арга нь олддог. Бэрхшээл бүрийг боломж болгон харж өөрийн хүсэл зорилгын төлөө бага гэлтгүй тэмцэгч байхыг илүүд үзсэнээр хүүхдүүдэд нь ч гэсэн эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Эхлүүлсэн ажилдаа эзэн болж, эцсийг нь үзэж энхрий үрсэд зориулсан ном эздэдээ очих болсон нь түүний тууштай зангийн илрэл. Хийж бүтээх хүслийг нь хэн нэгэн унтраасан ч урагшилж чадна гэдэг өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ялж буйгаас өөрцгүй.

May be an illustration of 1 person and text

Гурван хэсгээс бүтдэг “Хөөрхөн түүх”

Энхрий үрсийг эцэг эхтэйгээ хамт байх хугацааг дурсамж болгон үлдээх “Хөөрхөн түүх” ном үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт аав, ээжийнх нь танилцсан, тэдний хүсэл мөрөөдөл, хамтын амьдрал эхлүүлсэн нандин түүхийнхээ тухай тэрлэх аж. Хоёрдугаарт, хүмүүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй үе болох аав, ээж болохоо мэдсэн мөч, бяцхан үрийнхээ зүрхний цохилтыг догдлол дүүрэн сонсч, ЭХО-д харуулсан тэр үе. Аз жаргалыг мэдэрч, хэвлийдээ үрээ тээсэн жаргалтай эмэгтэй болон хайр халамжаар дэмнэх залуусын сэтгэл хөдлөлийн тухай.


Энэ хорвоо дээр дуугаа хадаан мэндэлсэн бяцхан сахиусан тэнгэрийн төрсөн цагаас эхлэн өсч томорч, 18 нас хүртэлх дахин давтагдашгүй мөчүүдийг гэрэл зургийн хамт асуултын дагуу бүтээлч байдлаар хөтөлснөөр хамгийн “Хөөрхөн түүх” төрөн гарч амьдралд өнгө нэмэх нь номын гуравдугаар хэсэгт багтана.


Гэр бүлийн гишүүдийн бодит түүх болсон хуудас бүрийг эргүүлэхэд тухайн агшинд очсон юм шиг мэдрэмжийг авах нь номын бүтэн агуулга. Тэр бүгдэд хайр мэдрүүлж, инээмсэглэл тодруулах нь гэр бүлийн үнэ цэнийг улам бататгаж, нэгэн үеийн түүхийг бичилцэх нь дамжиггүй. Анх танилцсан түүх, бага насны дурсамж, эцэг, эх болсон гайхалтай мөчөөс эхлэн бяцхан үрийнхээ өсч томрох үе буюу 18 нас хүртэл нь хөтлөөд үүрээ орхин “нисэх” мөчид өгөхөд хорвоогийн хамгийн үнэтэй бэлэг болж, хэдэн үе дамжих үнэт өв болон үлдэх нь мэдээж. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг нас бүрээр нь ангилж бичих боломжтой учраас ирээдүйд эзэмших мэргэжлийг нь тодорхойлоход хөшүүрэг болох нь номын нэг онцлог.

May be an image of child and indoor

Дурсамж бүхнийг сануулах түүх

“Хөөрхөн түүх” дурсамж ном хэрэглэгчийн гар дээр очоод хэсэгхэн хугацаа өнгөрсөн ч эцэг, эхчүүдийн эчнээ танил болжээ. Хийх хүсэлдээ хөтлөгдсөн бүсгүйд санхүүгийн асуудал тулгарсан ч хань болон найзынхаа тусламжтайгаар шийдэж, хөрөнгө оруулалтаа босгожээ. Өөрийн хийх санаагаа сайн найздаа танилцуулснаар анхны хэвлэлтийн зардлаа олоход дэм болсон байна. “Аливаа зүйлийг хийж үзээд харамсах нь дээр гэж боддог. Харамсахад хэзээ ч оройтохгүй. Алдаанаасаа суралцах хамгийн сайхан. Бүдэрч унасан ч өвдгөө гөвөөд цаашаа явах ёстой гэдэг. “Хөөрхөн түүх” номоороо дамжуулж хүн хүнээ хайрлах сэтгэлийг холбож, гэр бүлийн үнэ цэнийг илүү тодотгож, завгүй амьдрал дунд хүүхэд, гэр бүлдээ цаг гаргаж нандин түүхээ хамт бүтээх боломжийг олгож байгаа гэж итгэдэг.

May be an image of child

Ядаж л утсан дээр байгаа гоё зургуудаа угаалгах сэдэл болно. Олон хосууд “Өмнөх дурсамжаараа аяллаа, анх уулсзан үеэ санаад хань бид хоёр гэгэлзлээ. Гоё байлаа, баярлалаа гэдэг. Энэ л миний хийж байгаа ажилдаа дуртай байх, илүү сайжруулъя гэсэн бодлыг минь хурцалж бас тэр өдрүүдийг маань гэрэлтүүлж өгдөг. Би хайрлагдсан хэн ч эелдэг зөөлөн бусдыг энэрч хайрлах сэтгэлтэй болдог. Хүүхдээ хайрлаж энэрэх сэтгэлийг ч номын минь хуудас бүрд сануулсан. Ээжүүд биднийг гэртээ зүгээр суудаг гэж нийгэм дутуу үнэлэх нь их. Үүний эсрэг байдаг. Тэднийг үргэлж дэмжиж хайрлаж, ойлгож яваасай гэж хүсдэг” хэмээн тэрбээр инээмсэглэл төрүүлэн ярилаа.


Гэр бүлийнхээ гэгээлэг түүхийг номын хуудсанд дурсамж болгон үлдээхийг зорьсон Т.Уртнасан анхны номоо хэвлэлтээс гарахыг тэсэн ядан хүлээжээ. Төсөөлөн бодсон ном нь бодит хувилбараараа гарахад дахин нэг “хүүхэд”-тэй болсон юм шиг л хөөрч баярлажээ. Арга ч үгүй биз. Амьдралынхаа тодорхой цаг хугацааг зарцуулсан юм чинь...


No description available.

“Хөөрхөн түүх” номыг нэг удаа захиалсан хүн нэмж хэд хэдэн захиалга өгдөг гэнэ. Энэ нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн гэдгийн баталгаа. Нөгөөтэйгүүр технологийн хурдацтай эрин үед амьдарч байгаа бид гэрэл зургийн альбом ч хэрэглэхээ больж, цахим хуудастаа байршуулж, хадгалах болсон. Харин үүнийг номоор дамжуулж, он цагийн урт дурсамж болж үлдэх зургаа угаалгаж, бодит түүхийн хуудаст үлдээх боломжийг Т.Уртнасан олгож байна. Түүний ном 40 хуудас 80 нүүрнээс бүтжээ. 50 мянган төгрөгийн үнэлгээгээр зарагддаг бөгөөд  бэлгийн багцын хамт илгээдэг ажээ.

                                             С.Ичинхорлоо

May be an image of 1 person

May be an image of 3 people and child

May be an image of 2 people and childMay be an image of 2 peopleMay be an image of 1 personMay be an image of textMay be an image of textMay be an image of text

May be an image of 1 person, child and standing

May be an image of 1 person and indoorNo photo description available.

May be an image of 1 person, child, sitting and indoorMay be an image of one or more people and text that says 'хэрэглэгчийн сэтгэгдэл 13 minutes ago гоё HOM байна. маш их баярлалаа сэтгэл ханамж 100% танилцан туухээ бичих гэж инээлдээд ичингуйрээд сууж байдаг шγу. гоё гоё дурсамжуудыг сэргээж ийи сайхан бутээлд нь баярлалаа 12 minutes ago "ΧΘΘΡΧΘΗ TYYX" 9960-1085'May be an image of one or more people and text that says 'хэрэглэгчийн сэтгэгдэл Manai instagram xuudas bgaa ger xolin xev avah zaavar bga shu zaa 5 hours ago 5 hours ago ΧΘΘрχΘΗ TYYX дурсамж HOMOO авлаа, унэхээр их таалагдлаа баярлалаа 18насных нь терсен едреер бэлэглэхэд унэхээр гоё унэтэй бэлэг боло байхаа дахин2 баярлалаа "ΧΘΘΡΧΘΗ TYYX" 89960-1085'

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Алтанцэцэг Батсуурь (64.119.24.84) 2021-03-04 20:28:15
Saihan nom bolj ee minii duu!Duudee tsaashdiinh ni ajil uils,amidrald ni iluu ih adal yawdal,buyaniig yeruue!