Г.Занданшатар: Одоогоор вакцинд хамрагдаагүй, ээлж дарааллаа хүлээж байна

Миний хувьд хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно гэж бодож байгаа.

"Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинтай холбоотой асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ОХУ, Хятадын гаргасан вакцинаас аль нэгийг нь сонгоно гэдгээ онцолсон байна.

Энэ тухайгаа “COVID-ийн эсрэг ямар вакцин хийлгэвэл зүгээр вэ гэж хүмүүс асууж байна. Миний хувьд хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно гэж бодож байгаа. Одоогоор вакцинд хамрагдаагүй, ээлж дарааллаа хүлээж байна.

Ер нь аль ч вакцин коронавирусийн ерөндөг болж чадна. Гэхдээ байгаль, цаг агаар, аж байдлын ойр төстэй талаасаа бол ОХУ, БНХАУ-ын вакцин манайд илүү үр нөлөөтэй байж магадгүй” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.