Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг хүлээн авч эхэлжээ

Өмнө нь Шүүхийн тухай хуульд хэдий хугацааны дотор УИХ-д санал оруулах процессын нарийвчилсан зохицуулалт  байгаагүй юм.

Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ энэ сарын 1-нээс хэрэгжиж буйтай холбоотойгоор хэд хэдэн заалтыг хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна.

Тодруулбал, Дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргана гэж заажээ. Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг энэ сарын 16-ны өдрийг дуустал хүлээн авч байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Өмнө нь Шүүхийн тухай хуульд хэдий хугацааны дотор УИХ-д санал оруулах процессын нарийвчилсан зохицуулалт  байгаагүй юм. Түүнчлэн Дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгох, мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахад төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгох асуудлыг хэлэлцэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах журмыг саяхан шинэ хуульд нийцүүлэн батлан гаргасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.200.25.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.