АН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдээд байсан Ц.Оюунгэрэл өчигдөр болсон АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолыг хууль бус, дүрэм зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Тэрбээр энэ хууль бус арга хэмжээнд УИХ дахь АН-ын бүлгийн найман гишүүн оролцсонд харамсч байгаагаа илэрхийлж, цаашид ийм хууль бус зүйлийг гүнзгийрүүлэхэд гар бие оролцохгүй байхыг бүлгийн гишүүдэд уриалж, сэрэмжлүүлсэн захидлыг илгээжээ.
Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга гэгдэж буй И.Мөнхжаргалд хүчингүй болсон тамга ашиглаж, хууран мэхэлж байгаа үйлдлийг нь удаа дараа анхааруулж, сэрэмжүүлсэн байна.