Танилц: Монгол Улсын виз авахaд анхаарах зүйлс

Визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж мэдүүлэх буюу А, Т, В, О ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой бөгөөд ажлын 3-5 хоногт шийдвэрлэгдэнэ. 

Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн, эсвэл улс хоорондын тээвэрлэлт хийж буй жолооч нарт уригч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь зохих ангиллын “визийн зөвшөөрөл”-ийг Гадаадын иргэн, харьяатын газарт урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл гарсны үндсэн дээр хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас тухайн гадаадын иргэн нь “орох” зориулалтын виз авсан байна.

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэн визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. 

Визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж мэдүүлэх буюу А, Т, В, О ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой бөгөөд ажлын 3-5 хоногт шийдвэрлэгдэнэ. 

Хилийн боомт дээрээс визийн зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

Монгол Улсад 90 хүртэл / B, H, J, A, O, S ангилалтай / хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

  • Байгууллагын албан бичиг /тухайн гадаадын иргэн Монгол Улсад ирэх болон байх хугацааг тодорхой бичих/ 
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  • Паспортын хуулбар /Хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/ 
  • Жуулчин урьсан тохиолдолд аяллын хөтөлбөр, Онгоцны тасалбарын хуулбар /Ирэх, буцах/ 
  • Тэмдэгтийн хураамж 1,000 төгрөг /Нэг хүн/ 

Хилийн боомт дээрээс олгогдох визийн зөвшөөрөл ажлын 3-5 хоногт гарна. Визийн төлбөрийг гадаадын иргэн хилээр нэвтрэхдээ төлнө. 

Монгол Улсад 90-ээс дээш хоногийн байх хугацаатай оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнийг урихад http://mn.immigration.gov.mn/visa/4 хаягаар орж оршин суух зөвшөөрлийн ангиллаас сонгохыг зөвлөлөө.

Цахимаар визийн зөвшөөрөл мэдүүлэх бол https://evisa.mn/login/?next=/document/ хаягаар хандах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.72.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.