Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Оюу Толгойд нэг тохиолдол батлагдсан. Тус иргэнийг нийслэлд авчирч, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Ойрын хавьтлын 20 орчим хүнийг Ханбогд суманд тусгаарлан, хариу арга хэмжээг авч байна" гэсэн тайлбарыг өгсөн юм. Одоогоор тухайн хүн ямар ажил хийдэг нь тодорхойгүй байна.
Уул уурхайн экспорт манай улсын төсвийн орлогод онцгой үүрэг гүйцэтгэдэг. Иймд экспортыг таслахгүйн тулд Өмнөговь аймагт PCR шинжилгээ хийх лаборатори байгуулсан байдаг.
PCR-ын шинжилгээ авах шаардлагатай иргэдийн шинжилгээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бүрэн хийгдэж дуусаагүй тул АОК-той зөвшилцөж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 1 хоногоор хойшлуулсан юм.