Дэлхийд гарах зорилготой дизайнер С.Нарангарав

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Тэдгээрээс дизайнер хүнийг хувцас амилуулагч “шидтэн” гэж тодотгох нь бий.

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ дизайнер С.Нарангаравыг урьсан юм.


Урлах эрдмийн дээд сургуулийг хувцас дизайн зохион бүтээгч мэргэжлээр төгссөн түүний хувьд “Үргэлж залуу” болон “Narustylish” брэндийг үүсгэн байгуулсан нь амжилттай явна. Багаасаа уран зураг зурж, урлаж шаглах үйлд дуртай С.Нарангарав чамин тансаг чимэглэлд дурлахын хэрээр өөртөө хувцас оёж өмсөх нууцхан хүсэл сэтгэлдээ тээдэг байжээ. Хүүхэд насных нь хүсэл мөрөөдөл өдгөө биеллээ олж, өөрийгөө төдийгүй өрөөл бусдад хүссэн загварын хувцас урлаж өгдөг  дизайнер болжээ.

Эмэгтэй хүн бүхэнд оёж хатгах өгөгдөл байдаг гэдэг. С.Нарангаравын ээж  охиндоо загварлаг дэгжин хувцас оёж өгдөг байсан нь дизайнер мэргэжлээр суралцах суурийг тавьж өгсөн байж мэдэх. Их хотын зүг итгэл төгс алхсан тэрбээр хүссэн сургуульдаа суралцаж, оюутны он жилүүдийг дурсамж дурьтгал дүүрэн өнгөрүүлж, олон бүтээл туурвиж, хийж бүтээх хүслээр жигүүрлэж байсан өдрүүд нь саяхан мэт. Өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсноор хувцас хийлгэх хүсэлтэй хүмүүс сургууль дээр нь ирж, захиалга өгөхөөс гадна пермерик өмсдөг байсныг С.Нарангарав ярив.

No description available.

Эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэсэн энхрийхэн бүсгүй хорвоогийн хамгийн том бэлэг болох хонгорхон хүүгээ оюутан ахуй цагтаа энгэртээ тэвэрч ээж хэмээх эрхэм алдрын эзэн болсон нь түүний амьдралын гэгээхэн дурсамжийн нэг. Хүүгээ өсгөхийн зэрэгцээ хажуу өрөөгөө тохижуулснаар “Үргэлж залуу” брэндийнхээ эхлэлийг тавьж, өнөөдөр Монголын хувцас загварын салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр оршин тогтнож чаджээ. 

Оюутан ахуйдаа уг брэндийнхээ эхлэлийг тавьсан учраас аав, ээж, нагац эгч нь хөрөнгө оруулалт хийж оёдлын машинуудтай болсон байна. Сурлага сайтай оюутнууддаа 70+70 хувийн нэмэлт урамшууллыг сургуулиас нь олгодог байсан нь С.Нарангаравт томоохон дэмжлэг байв. Сургуулиасаа олгосон урамшууллаар даавуу материал авч өөрийн бүтээлдээ “шингээдэг” учраас тэр. Аливаа зүйлд хариуцлагатай хандахыг эрхэмлэдэг нь түүний хэлж буй үг, хийж байгаа үйлдэл бүрээс нь тод харагдана.

“Брэндээ үүсгэж хөгжүүлэн нээхэд чадварлаг багш нарын маань мэдлэг их тус болсон. Анхны брэндээ гаргахад алдаж, онодог л байлаа. Одоо тэр бүхэн туршлага болж үлдсэн. Сайн бодож бусдаас суралцаж аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг хичээдэг. Ажлыг тогтвортой үргэлжлүүлэхэд санхүүгээс гадна зөв хамт олныг сонгож бүрдүүлэх нь чухал. Гэр бүлийн бизнест учраас хамтын хичээл зүтгэл бие биенээ ойлгох хэрэгтэй. Суурь сайн байвал бат бөх оршин тогтнож чаддаг” гэлээ. 

No description available.

Монголын хувцас загварын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр өөрийн гэсэн хэв маягийг агуулсан, өвөрмөц, содон брэндүүд төрөн гарсаар байна. Дизайнер С.Нарангаравын хувьд үйлчлүүлэгчийн хүссэн хувцсыг чанарын өндөр төвшинд урладаг чансаатай уран бүтээлч. Үргэлж шинийг санаачилж, хийж хэрэгжүүлэх зорилго тээн ажилладаг бүсгүй 2016 онд үндэсний дээл, хувцсанд шүр, сувд, хээ угалзыг чамин тансаг байдлаар чимэглэж өгсөн нь тухайн үедээ трэнд болж, хүмүүсийн харааг булааж байв.

Тэрбээр нэг чиглэлээр дагнахыг зорьдоггүй. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн зэрэг загварыг сонголттойгоор урлаж өгдөг нь үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцэж, үргэлж урмын сайхан үгсийг сонсох шалтгаан болдог. Өдгөө С.Нарангарав үүсгэн байгуулсан брэндээ эх орондоо төдийгүй Өвөрмонголын зах зээлд борлуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг монголчууд ч цахимаар холбогдож захиалга өгдөг болжээ.

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Тэдгээрээс дизайнер хүнийг хувцас амилуулагч “шидтэн” гэж тодотгох нь бий. Үйлчлүүлэгчийнхээ дотоод сэтгэлийг мэдэрч, стиль имижтэй тохирсон хувцсыг өнгө загвартай уялдуулан хийнэ гэдэг ур чадвар шаарддаг гэдгийг С.Нарангарав онцолсон юм. Тэр нь ч үнэн.

No description available.Үндэсний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр үнийн бодлоготой холбоотой өрсөлдөөн өнөөгийн зах зээлд бий болоод буй. Дэгжин, чанартай байхын зэрэгцээ үнийн хувьд уян хатан хандах нь чухал хэрэг.  Үүнд мэдээж тухайн ажилтных нь үнэлэмж нэмэгдэнэ. 

Хувцас загварын салбарт орон зайгаа хэдийнэ эзэлж чадсан чадварлаг дизайнер С.Нарангарав оёдол, эсгүүрийн сургалтыг явуулаад хэсэг хугацааг үджээ. Урлаж шаглах уран үйлсийн замналд гараас нь хөтөлж оруулсан түүний шавь нар төрөл бүрийн хувцас оёж сурдаг байна.

Өөрийгөө үргэлж хөгжүүлж, өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг тэрбээр сүүлийн үед  "Narustylish" брэндийнхээ хөгжилд ач холбогдон өгч анхаарал хандуулж ажиллаж байгаа гэнэ. Хүн хүсвэл хичээвэл хүссэн оргилынхоо оройд гардаг гэдэг.  Хийж бүтээх гэгээн үйлсэд хөтлөгдөж яваа гэрэлтсэн бүсгүйн хүсэл бүхэн биеллээ олж, брэнд нь дэлхийн давцанд гарах болтугай .

                                                                                                       С.Ичинхорлоо

No description available.

No description available.No description available.

 

No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.

No description available.

No description available.

Сэтгэгдэл: (6)
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Enerel (202.126.88.163) 2021-03-16 15:18:05
Mundag shuu
(43.228.131.78) 2021-03-16 12:55:21
Shawi boloh ymsan gd l muruudj l yawna.
Э.Дэлгэр (202.126.89.162) 2021-03-16 07:30:54
amjilt naiz meeen hairtai shv chamdaa
(202.126.89.162) 2021-03-16 07:29:29
amjilt naiz meeen hairtai shv chamdaa
(66.181.165.19) 2021-03-16 00:39:44
Амжилт хүсье
Amarjargal (202.9.40.174) 2021-03-15 23:45:52
Bagshdaa amjilt hvsie ym bvhend ul suurtai handdag n ilvv ih amjiltiig awchirna gdegt itgej baina