Н.Баасанцогтоос мөнгө авсан гэх шүүгч нарыг шалгуулахыг мэдэгджээ

Нэр холбогдсон шүүгч нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах мэдэгдлийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүргүүлжээ.

Нэр бүхий шүүгчид өмгөөлөгч Н.Баасанцогтоос мөнгө авсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Тус асуудалд нэр холбогдсон 5 шүүгч, шүүхийн захиргааны 6 ажилтанд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр гарч буй уг асуудал нь үнэн бодитой эсэх, хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, зөрчсөн эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан өөрийн биеэр шалгуулж, шүүхэд итгэх иргэдийн итгэл, нийт шүүгчдийн нэр хүндийг хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдье" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.