Б.Энхболд: Иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүснийг комисс эсэргүүцэж байгаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад руу бид ямар арга хэрэгслээр орж ажиллах вэ гэдгийг эргэж харах ёстой.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял ногдуулсан Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Улмаар Хүний эрхийн үндэсний комисст хандаад байгаа юм. Уг асуудалд тус комиссын гишүүн Б.Энхболд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Эрүү шүүлттэй холбоотой асуудал Монгол Улсад байна. Үүнийг засаж залруулах ёстой гэдгийг удаа дараа комиссын илтгэлээр танилцуулж тодорхой зөвлөмжийг өгсөн. Гэвч бид бүхэн нэгд, хуульд захирагдаж байгаа. Хоёрт, хүний эрхийг хамгаалж байгаа байгууллагыг төлөөлж байгаагийн хувьд мэдээж эрүү шүүлттэй санал нийлэхгүй. Бид энэ асуудлыг ямар ч үндэслэлээр зөвтгөхгүй. Сүүлийн үед гараад байгаа бичлэг, ямар нэгэн байдлаар иргэн Т.Чимгээтэй холбоотой асуудал дээр Хүний эрхийн үндэсний комисс эрүүдэн шүүлтийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа боловч энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад руу бид ямар арга хэрэгслээр орж ажиллах вэ гэдгийг эргэж харах ёстой.

Хүний эрхийн үндэсний комисст 2020 оны байдлаар эрүүдэн шүүхтэй холбоотой 47 гомдол ирсэн. Энэ гомдлыг бид бүхэн тусгайлан мөрдөн шалгаж эсвэл яг буруу байна гэдгийг тогтоох хууль эрх зүйн орчин байхгүй байна. Иймд бид энэ хэргүүдийг Авлигатай тэмцэх газар, болон бусад холбогдох байгууллагууд руу шилжүүлж, араас нь хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээ тайлбар авч ахиж ийм явдал гаргахгүй байх тал дээр зөвлөмж саналуудыг өгч тухай бүрд ажилладаг.

Комист ирж байгаа гомдлын дийлэнх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрччихлөө гэсэн гомдол байдаг. Үүн дээр бид яах ёстой вэ гэсэн эрх зүйн орчныг тодорхой болгохгүй бол иргэд олон нийт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдөхөд Хүний эрхийн үндэсний комисс дуугүй байдаг гэх асуудлыг ярьдаг. Үндсэн хуульд зааснаар прокурор хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагааг бүхэлд нь хариуцан хүний эрх чөлөөг хамгаална гэж заасан байдаг.  Мөн шүүх хараат бусаар үүнийг шийднэ. Тэгэхээр комисс хүний эрхийн асуудал дээр цаашид энэ ажиллагаанд орох уу, үгүй юү гэдгийг бодлогын төвшинд авч ярилцахгүй бол бид бүхнийг олон нийтийн шүүмжлэлд өртүүлэх гол үндэслэл болж байна. Нөгөө талаар энэ хэрэг нууцын зэрэглэлтэй учир бидэнд танилцуулахгүй байгаа. Гэхдээ бид урьдчилан сэргийлэх хүрээнд бүх боломжоороо ажиллаж байна" гэжээ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
DR MAXWELL (129.205.124.116) 2021-04-18 05:53:05
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL