Хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг нэн даруй гэрт нь тусгаарлахыг үүрэгджээ

Иргэдэд тухайн дүүрэг, хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа, СӨХ-ийн ажилчид хяналт тавина.

Шадар сайд С.Амарсайхан Эрүүл мэндийн яаманд ажиллаж,  өгсөн үүрэг, даалгаврынхаа биелэлтийг шалгажээ.

Халдварын тархалт, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан хийж байгаа ажил, тусгаарлах байр, эмнэлгийн орны ачаалал, дархлаажуулалтын явцын талаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагын удирдлагууд танилцууллаа.

Эмчлүүлж байгаа 1,100 гаруй хүний 90 орчим хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа учир гэрээр эмчлэх боломжтой гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл үзсэн байна. Энэ дагуу хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг нэн даруй гэрт нь тусгаарлаж эхлэхийг Шадар сайд үүрэг болгов.

Иргэдэд тухайн дүүрэг, хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа, СӨХ-ийн ажилчид хяналт тавина. Өрхийн эмнэлгийн ажилчид болон явуулын баг эмчилгээ, оношилгоог хариуцах юм. Цаашид шаардлагатай гэж үзвэл спортын төвүүдэд ор дэлгэж, резидент эмч нарыг дайчлах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.226.76.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.