АРХАНГАЙ АЙМАГ, СУМДЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нарын хамт аймгийн Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн газар, 19 сумын Онцгой комиссын дарга нартай цахим хуралдаан хийлээ.

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нарын хамт аймгийн Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн газар, 19 сумын Онцгой комиссын дарга нартай цахим хуралдаан хийлээ.

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг нар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар, аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цар тахлын голомтыг хумих, голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид, бусад төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нийгмийн баталгааны тухай мэдээлэл өгсөн юм.

Мөн Архангай аймагт вакцинжуулалтын татан авалтыг ямар нэгэн саадгүй хүргэх саналыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд хүргүүлсэн билээ. Энэ дагуу Архангай аймагт вакинцуулалт саадгүй хүргэгдэхээр болсон тул хадгалалт, тээвэрлэлтийн горимыг алдагдуулахгүй байхыг анхаарууллаа. Он гарснаас хойш Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр нийт 1 тэрбум 268 сая 985 мянган төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслүүд Архангай аймагт олгогдсоныг Эрүүл мэндийн сайд онцлсон юм.

Харин улсын Онцгой комиссын штабын дарга Ц.Ганзориг Архангай аймгийн онцгой комисст хандаж нийт иргэд, малчдаа вакцинжуулах, дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан вакцины хоёрдугаар тунгаа хийлгсэн иргэд хөдөө орон нутагт хэрхэн зорчих талаархи мэдээ мэдээлэл, анхааруулгыг өгсөн.

       

Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар аймаг, сумдын удирдлагууд мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ УОК, Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүдэд,

  • Төвшрүүлэх сумын улсын нөөцийн фондод байгаа өвс тэжээлийг хаваржилт хүндрэлтэй сумдад хөнгөлөлттэй үнээр олгох
  • Түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх
  • Өгийнуур, Чулуут, Төвшрүүлэх сумын яаралтай тусламжийн автомашиныг шийдвэрлэх
  • Хоёр долоо хоногийн дараа 50 гаруй мянган тун вакцин ирүүлэх
  • Хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг түргэсгэх
  • Хамгаалах хувцас хэрэгслэлийн нөөц зэрэг асуудал нэн тэргүүнд шаардлагатай байгаа тухай уламжилсан юм.

Эдгээр асуудлыг аймаг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн УОК, ЭМЯ-д уламжилж, дэмжин хуваарийн дагуу шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн Архангай аймгийн залуучуудын санаачилсан “ХАМТДАА ДАВНА” аянаар дамжуулан комбинзон 2500 ширхэг, нүдний шил 2500 ширхэг, гутлын улавч 2500 ширхэг, малгай 2500 ширхэг, N95 маск 2500 ширхэг, нүүрний хаалт 2500 ширхэгийг тус тус хандивлалаа.