“ТҮҮХ МАРТАХГҮЙ-II” ЭНЭ САРЫН 26-НД БУЮУ УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРААР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Тэгвэл “ТҮҮХ МАРТАХГҮЙ-II” уран сайхны кино энэ сарын 26-нд бүх кино театраар үзэгчдэд хүрэх бөгөөд уран бүтээлчдийн зүгээс Монгол болон ОХУ-ын кино наадамд оролцуулахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын маршал, Улсын баатар, Юмжаагийн Цэдэнбалын амьдрал, түүхийг өгүүлэх “ТҮҮХ МАРТАХГҮЙ” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн билээ. Тус бүтээлийн зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх нар ажилласан. Мөн “ТҮҮХ МАРТАХГҮЙтүүхэн уран сайхны киноны Ю.Цэдэнбалын бага насны дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар амилуулсан билээ.

Тэгвэл “ТҮҮХ МАРТАХГҮЙ-II” уран сайхны кино энэ сарын 26-нд бүх кино театраар үзэгчдэд хүрэх бөгөөд уран бүтээлчдийн зүгээс Монгол болон ОХУ-ын кино наадамд оролцуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн дээрх бүтээлд Монголын жүжигчдээс гадна ОХУ-ын уран бүтээлчид тоглосон бөгөөд Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба /Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн/ бүтээсэн аж. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская тоглосон байна. Үүнээс гадна ЗХУ-ын удирдагч Н.С.Хрущёвийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев нар бүтээжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.207.247.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.