”БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” АЯНЫ УРИАН ДОР ХБХХЕГ-ЫН НЭРЭМЖИТ ТУГИЙГ ДОРНОД АЙМАГТ АЯЛУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, эрх тэгш оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор ХБХХЕГ-ын “БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ” аяны туг аялуулах арга хэмжээг Дорнод аймагт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх,  холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, эрх тэгш оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор ХБХХЕГ-ын “БЭРХ БИШ-ЭЭЛТЭЙ аяны туг аялуулах  арга хэмжээг Дорнод аймагт 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүллээ.

ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс санхүүжилт авсан байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагааны явцын болон дэд бүтцийн үнэлгээ хийж, сургалт, үйлчилгээ, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Мөн Дорнод аймгийн “Хүний хөгжлийн төв”, шинээр баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн төв”-ийн барилгын үйл явцтай танилцан цаашдын бүтэц, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн эмч, мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй 34 хүүхдэд, 6 том хүнд тусламж үзлэг хийж, зөвлөгөө өгч, 5 хүнд протез, ортопедийн үйлчилгээг үзүүлж, холбоотой мэдээллийг  өгсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.207.247.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.