“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2021” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-2021” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

ХБХХЕГ-ын “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба
хөдөлмөр эрхлэлт-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11
дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй
төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага,
ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн оюутан, багш, эрдэмтэн,
судлаачид нийт 80 гаруй илтгэл ирүүлсэн юм. Шилдэг 8 илтгэлийг шүүгчдийн
бүрэлдэхүүн нээлттэй хэлэлцэж, 4 байрыг шалгарууллаа.
I байранд “Камер ашиглан Монгол дохионы хэлийг хөрвүүлэх нь”
Ч.Намуун-Эрдэнэ, Ч.Отгонхүү /МУИС, Мэдээлэл компьютерийн ухааны тэнхим,
Инженерчлэлийн сургууль/
II байранд “Тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр төгсөгчдийн
хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалсан нь”
Т.Батцэнгэл (Ph.D), дэд профессор /МУБИС, Тусгай хэрэгцээт боловсролын
тэнхмийн эрхлэгч/
III байранд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх
шинжилгээний ажил”
С.Цэрэндулам ахлагчтай баг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны
институт/
IV байранд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй
байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”
Г.Жаргалмаа, Н.Болдмаа (Ph.D) /Хараат бус судалгааны хүрээлэн, Худалдаа,
Үйлдвэрлэлийн Их Сургууль/ илтгэлүүд тус тус шалгарлаа. Мөн шаардлага
хангасан илтгэлүүдийг эрдэм шинжилгээний өгүүллэгийн эмхтгэлд оруулж,
хэвлүүлэн олны хүртээл болгох гэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.203.18.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.