“Сумын төвийн шинэчлэл” төсөл Архангай аймгийн Эрдэнэмандал суманд амжилттай эхэллээ

Архангай аймгийн Эрдэнэмандал сум сумандаа шинэчлэл хийж, жишиг сум боллоо. Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, усан сан, 90.9 метрийн урттай гүүр, цэвэр бохирын шугам, гэр хорооллын гэрэлтэй гудамж, 1.19 км-ийн урттай хатуу хучилттай зам зэрэг томоохон бүтээн байгуулалт хийгджээ. 

Архангай аймгийн Эрдэнэмандал сум сумандаа шинэчлэл хийж, жишиг сум боллоо. Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, усан сан, 90.9 метрийн урттай гүүр, цэвэр бохирын шугам, гэр хорооллын гэрэлтэй гудамж, 1.19 км-ийн урттай хатуу хучилттай зам зэрэг томоохон бүтээн байгуулалт хийгджээ. 

Энэ төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар санаачилж, Улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгуулснаар эдгээр бүтээн байгуулалтууд богино хугацаанд амжилттай хэрэгжиж эхэллээ. 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭМАНДАЛ СУМ АХУЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛОВ

Өмнө нь бохирыг шахуургаар соруулж, зөөврийн аргаар булдаг байсан бол одоо ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжтай болсноор байгальд ээлтэй төдийгүй сум орон нутгийн иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.Цэвэрлэх байгууламжийг “Тоска” ХХК Чех улсын технологиор, 600 сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн байна. Сум, орон нутгийн төлөөллүүд цэвэрлэх байгууламжийн ойролцоо мод тарьж, тарьсан модоо байгууламжаас гарах саарал усаар услахаар төлөвлөжээ.

ЭРДЭНЭМАНДАЛЧУУД УСАН САНТАЙ БОЛЛОО

Хотын төвлөрлийг сааруулж, орон нутагтаа сайхан амьдрахад Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хичээл зүтгэл их байгааг нутгийн иргэд онцлон, талархаж байлаа. Тухайлбал, Эрдэнэмандал сум нэгдсэн усан сантай болсноор иргэд бедон барьж усанд явах шаардлагагүй болж, модон жорлонгоо халах зэрэг шинэчлэл хийгдэж буй юм. Мөн энэ жишгээр ирэх онуудад бусад сумдад хэд хэдэн шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байна.

2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт сумын төвийн шинэчлэлийн асуудлыг тусгаж байсан. Тэгвэл ирэх жилүүдэд 10 орчим суманд сумын төвийн шинэчлэл хийх тухайгаа УИХ-ын гишүүд онцолж байв.

Сумын төвийн шинэчлэлтэй танилцах үеэр тус аймгийн ЕБС-ийн багш нар анги танхимаа эцэг эх, сурагчдын тусламжтайгаар хэрхэн тохижуулсанаа танилцууллаа. Тэд хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулж, монгол ёс заншил, байгаль дэлхийтэйгээ ойр зөв иргэн болж төлөвшихөд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, эцэг эх, сурагчийн тусламжтайгаар анги танхимаа чимэглэх уралдаан зарлажээ. Уралдаан сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд гарын дор материал ашиглан тухайн ангийн онцлогийг гаргасан гайхалтай бүтээлүүд туурвисан байна. Энэ бүхний үр дүнд багш, сурагч, эцэг эх гэсэн зарчмаар нэгнээсээ суралцан ногоон орчин, туршилтын хүлэмж, монгол гэрийн загвар зэргийг бүтээжээ. Ихэвчлэн акустик материал ашиглан урласан нь дуу намсгагчтай төдийгүй хямд төсөр байдлаар мэдлэг болохуйц бүхнийг урлажээ. Ингэснээр тус сургуулийн сурагчид орчноосоо суралцаж, бүтээлч иргэн болж төлөвшиж буйг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат болон Г.Тэмүүлэн нар онцлоод багш нарт баяр хүргэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.203.18.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.