Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өргөдлөө өгөх боломж одоо ч нээлттэй байна

"Оюутолгой" ХХК-ий 2010 оноос хойш хэрэгжсэн тус хөтөлбөрт одоогоор 260 оюутан хамрагджээ.

“Оюу толгой” ХХК-ны дотоодын тэтгэлэгт хөтөлбөр

Тус хөтөлбөр Монголын их дээд сургуулиудад уул уурхай, инженерийн чиглэлээр амжилттай суралцаж буй оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэдний сурч боловсрох боломжийг дэмжих зорилготой хөтөлбөр юм.  2018-2019 оны хичээлийн жилд  уул уурхай, инженерийн чиглэлээр суралцаж буй 2, 3, 4 дүгээр дамжааны оюутнууд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүрийн тэтгэмж авах юм. Мөн “Оюу толгой” компанид дадлага хийх, Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэнэ. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийг 10-р сарын 12-ны өдрийг дуустал хүлээн авч байгаа бөгөөд энэ талаархи мэдээллийг эндээс авч болно.

Засгийн газрын тэтгэлэг

2019-2020 оны хичээлийн жилд оюутнууд БНСУ, Франц, Польш, ОХУ, БНХАУ гээд 13 улсад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой талаар БСШУСЯ-ны цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ удаа бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар дамжаанд 3.0 түүнээс дээш голчтой суралцаж байгаа оюутнуудыг хамруулна. Харин магистр, докторт бакалавр зэрэгтэй 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан иргэн хамрагдах боломжтой байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хуудаснаас авах боломжтой.

                Уран бүтээлчдийн дунд “Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан

“Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээлийг дэмжин , шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад нь зориулан 5 сая төгрөг хүртэлх тэтгэлгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгоно. Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй.Тухайлбал үрслэх (уран зураг, баримал, видео, гэрэл зураг, дизайн ба бусад), Тайз дэлгэцийн бүтээл (хөгжим, бүжиг, жүжиг, кино, цирк ба бусад) ,утга зохиол, яруу найраг гэсэн төрлүүдээр бүтээл туурвин оролцож болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хаягаар болон 11319015 утсаар авах боломжтой.

Эх сурвалж: tetgeleg.com  ot.com, https://mecss.gov.mn 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.