ОХУ нисгэгчгүй шинэ онгоц туршина

ОХУ-д анх удаа газраар болон усаар явагч шинэ төрлийн холимог онгоцыг туршиж үзэхээр болсон байна. Хамгийн гол нь энэхүү онгоц нь ямар ч нисгэгчгүй гэдгийг судалгааны багийхан онцолжээ.

ОХУ-д анх удаа газраар болон усаар явагч шинэ төрлийн холимог онгоцыг туршиж үзэхээр болсон талаар Риа Новости агентлаг мэдээллээ.

Хамгийн гол нь энэхүү онгоц  ямар ч нисгэгчгүй гэдгийг ОХУ-ын агаарын нисэх хүчин болон судалгааны багийхан онцолжээ. Өөрөөр хэлбэл алсын зайны удирдлагатай нэг төрлийн том хэмжээний дроны төрөл аж. Магадгүй туршилт амжилттай болох аваас нисгэгчгүй онгоцыг дараа дараагийн хөгжлийн шат руу ахиулж цэрэг армийн десантын ангийг энэхүү онгоцоор тээвэрлэх боломжийн талаар хэлэлцэх юм байна. Цагт 140 км хурдлах хүчин чадалтай энэхүү нисгэгчгүй онгоцыг одоогийн байдлаар хөдөө аж ахуй болон ойр зуурын ажилд туршилт хэлбэрээр ашиглаж байна. Мөн ОХУ-ын алслагдмал газар нутагт шатахуун тээвэрлэх ажлыг туршиж үзэх, Яаралтай эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх гэх мэт нисгэгчгүй онгоцны аюулгүй байдал, ашиглалтын хугацаа зэргийг нарийн судлахад багагүй хугацаа хэрэгтэй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. 

Эх сурвалж: https://ria.ru

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.