Япон, Хойд Солонгосын талууд Монголд "нууц" уулзалт хийжээ

Шинзо Абэгийн тагнуулын дээд албан тушаалтан гэх төлөөлөгч энэ сарын эхээр Хойд Солонгосын албаныхантай Улаанбаатар хотод "нууц" уулзалт хийсэн тухай өчигдөр Токиогийн эх сурвалжууд онцоллоо.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэх тагнуулын албаны төлөөлөгч энэ сарын эхээр Хойд Солонгосын албаныхантай Монгол улсын нийслэлд нууцаар уулзсан тухай өчигдөр Токиогийн эх сурвалж мэдээлжээ.

Уг уулзалт нь 1970-1980-аад оны үед Хойд Солонгосын талд хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар яриа хэлэлцээрт ахиц гаргаж, улмаар Шинзо Абэ, Ким Чен Ун нарын анхны уулзалтын бэлтгэлийг хангах зорилготой байсан талаар мэдээллээ. 

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд Японы засгийн газрын тагнуул, судалгааны байгууллагын тэргүүн Шигэрү Китамура Манай улсын нийслэлд Хойд Солонгосын Ажилчдын Намын Нэгдсэн фронт хэлтсийн ахлах албан тушаалтан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан болох нь батлагджээ. Шигэрү Китамура нь Японы гадаад,  дотоодын үйл явдлын талаар мэдээлэл цуглуулан шинжилгээ хийж ерөнхий сайд Шинзо Абэд тайлагнадаг хүн гэдгийг тус улсны хэвлэл мэдээллийн сайтууд онцолжээ. 

Эх сурвалж: Japan Times

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.