"Google Maps" шинэчлэгдлээ

Өөрийн байрлалыг төгс тогтоодог хамгийн сайн аппликэйшн болох "Google Maps" шинэчлэгдсэн байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард "Google maps" байршил хамгийн сайн тогтоодог аппликэйшн гэдгээрээ дэлхийд хэрэглэгчдийн магтаалыг хүртсэн удаатай. Тэгвэл байршил тогтоогч энэхүү аппликэйшний цаг, байрлал илүү нарийвчлалтай тогтоох хэд хэдэн шинэчлэл хийгдэж дахин хэрэглэгчдийн гар дээр очсон байна. Өөрөөр хэлбэл илүү нягтаршил, орон зайн алдагдалгүй буюу пин байхгүй шууд байрлалыг нь тогтоох зорилготой шинэчлэл амжилттай хэрэгжсэн аж.

Аялал зугаалга, амьдралд өдөр тутам өөрийн байрлал, гэр бүлийнхэний байрлал, ойр дотны хүмүүсийн хаана байгааг тогтоох өндөр хүчин чадалтай энэхүү аппликэйшн  нь олон давуу талтай.

Ганцхан товч дараад та хүссэн үедээ хаана байгаагаа бусдаас нууж болох ч өдөр тутмын хэрэглээнд гэр бүлийн хэмжээнд маш их хэрэглэдэг аппликэйшн юм. Жишээ нь өсвөр насны хүүхдүүд, сургуулийн хүүхдүүдийг хаана байгааг энэхүү аппликэйшн ашиглан эцэг эхчүүд хаана байгааг түвэггүй мэдэх боломжтой. Аюулгүй байдлаа ч бодон насанд хүрсэн хүмүүс ч хэрэглэх нь маш их. Байршил тогтоогч аппликэйшнуудын хамгийн эрэлттэй эхний гуравт багтаж байгаагаараа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг ямар байгааг харуулж байна. 

Эх сурвалж: Droid Life

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.