"Audi" компанийн шинэ загвар болох "R8 V10" худалдаанд гарсан ч дахин шинэчлэгдлээ. Илүү хөнгөн буюу 12 кг бага жинтэй болж худалдах үнэ 238 ам.доллар байна. Мэдээж тунинг хийж болох бөгөөд зах зээлд гарсан тоо ширхэг нь цөөн гэдгийг компани хэрэглэгчдэд анхаарууллаа. Яг энэ загварыг хоёр дахь удаагийн шинэчлэлээр цөөн тоогоор үйлдвэрлэсэний дараа дахин ийм загвар хэзээ ч гарахгүй. Жишээ нь зөвхөн АНУ-д 10 хан ширхэг гээд төсөөлөхөөр аймшигтай. Үзүүлэлт нь : Quattro AWD, 610 морины хүчтэй, v10 хөдөлгүүр, зөвхөн энэ загварт зориулан хийсэн дугуй, 12 кг бага жинтэй, карбон тоормоз, 20 инчийн хөнгөн цагаан обудтай.
Өдөр бүр салхи татуулан давхих унаа биш гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол нислэгийн төхөөрөмж гэж төсөөлөх хэрэгтэй. Урд талдаа агаар нэвтрүүлэгч 2 споилер, 2 хажуу талдаа мөн 2 агаар нэвтрүүлэгчтэй, ардаа салхи зүсэгч нь гайхалтай том бас найдвартай. Цагт 151 км хурдлах хүчин чадалтай. Хурдаа авчихсан явж байгаад 315 км цагийн хурдаас 3 секундэд бүрэн зогсох хүчин чадалтай. Харин нийт хурд нь 350 км. Аймшигтай үзүүлэлт биш гэж үү.
Эх сурвалж: Jalopnik





