Саарал ордны монодрама

О.Баасанхүү: Намайг Нямбаатар шанаадсан тухай гүтгэлэг мэдээ хэвлэл мэдээллээр зохион байгуулалтай тараахгүй байхыг хүсье. Нямбаатар намайг шанаадаагүй!

Өөртэйгөө яригч

Өчигдрийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон О.Баасанхүү нарын хооронд ширүүхэн маргаан өрнөж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг  чуулганы танхимын гадна барьж авч шанаадсан бөгөөд тэднийг төрийн ордны хамгаалалтынхан салгасан” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан.  Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсандаа залруулга хийж , “Намайг Нямбаатар шанаадсан тухай гүтгэлэг мэдээ хэвлэл мэдээллээр зохион байгуулалтай тараахгүй байхыг хүсье. Нямбаатар намайг шанаадаагүй” хэмээн жиргэжээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд ямар нэгэн залруулга хийсэнгүй.

Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсандаа “Бусдын нүднээс далд гэндүүлэн ар шилэн хүзүү рүү цохиод зугтаалаа” хэмээн тун ууртайгаар, гомдол тээн жиргэв.

Өчигдөр ярьсан зүйлээ өнөөдөр мартчихдаг хүн үү гэмээр хоёр үзүүртэй зүйл ярих нь тэр. Мөн тэрээр хэвлэлд яриа өгч, “Х.Нямбаатар хүзүүн дээр шилдчихээд хүүхэд шиг зугтаагаад явчихсан” хэмээжээ. Шилдэх гэдэг үгийг Монгол хэлний тайлбар толиос харвал шилэн хүзүүнээс барих гэсэн утгаар ашиглагддаг байх юм.  О.Баасанхүү гишүүн монгол эр хүн толгойдоо гар хүргэдэггүй гэдэг омгоор шилэн хүзүүнд нь хүрсэнд уурсав уу?

Ямартай ч цохисон, цохиогүй, шилдсэн, шилдээгүй шанаадуулсан, шанаадуулаагүй, алгадуулсан, алгадуулаагүй хэмээн О.Баасанхүү гишүүн өөрийн цахим хаягаар төдийгүй хэвлэлээр ээлжлэн мэдээлж байхад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар түүнийг ноён ярьж байна байтугай гөлөг ч хуцаж байна чинээ тоосонгүй юу, огт хариу барьсангүй.

 

Сэтгэгдэл: (5)
Таны IP: (3.235.223.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шанаа (122.201.31.168) 2018-10-19 22:33:52
Дөмөгхөн шиг шанаадаадахгүй муу гөлөгийг
Зочин (202.9.43.83) 2018-10-19 22:03:23
Гэхдээ л баасанхүү манараа юм байна. Нохой хуцахаар өөдөөс нь хуцаад байдаггүй биз дээ гэлл нямбаатар нь чимээгүй бган биз хаха
Зочин (202.9.40.239) 2018-10-19 20:50:55
Yagaad gajuudsan huuli yarij bhad Nyambaatar gishuun uurlaad bga yum huchingiin huuliig hungun huulichilsan ni unen biz de
Хаха (112.72.11.104) 2018-10-19 20:41:58
Баасанхүү ч бүтэхгүй ээ
зочин (66.181.180.87) 2018-10-19 20:02:38
аргагүй том намын том ахын хүүхэд өөр юм дааа