Хошин шогийн мэдрэмж өндөртэй хүмүүс бусдаас ухаантай байдаг

Австрийн судлаачид наргианч, үргэлж хошигнож байдаг хүмүүс IQ өндөртэй болохыг тогтоожээ

Австрийн судлаачид наргианч, үргэлж хошигнож байдаг хүмүүс IQ өндөртэй болохыг тогтоожээ. Наргианч хүмүүсийн сэтгэл хөдлөл болон танин мэдэхүйн чадвар өндөр хөгжсөн байдаг аж. Мөн сэтгэн бодох чадвар өндрөөс гадна бусдад яршиг удаж, түрэмгий зан гаргадаггүй байна. 

Мөн хошин шогийн мэдрэмж сайтай бол сэтгэл бухимдалд орох нь ч ховор байдаг ажээ. Инээд нь дараах нөлөө үзүүлдэг байна.  Үүнд:

  • Цусны даралтыг бууруулдаг (өдрийн турш инээ, шарсан үхрийн мах өдрийн цайндаа ид.)
  • Ходоодны булчинг ажилуулдаг
  • Дархлааны системийг сайжруулдаг (лактозын эсрэг нөлөө үзүүлэхгүй)
  • Биеийн өвчинг намдаадаг
  • Стрессийг бууруулдаг

Хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс зөвхөн ухаалаг ч биш эргэн тойрныхоо уур амьсгалыг эерэгээр бүрдүүлдэг байна. Судалгааагаар хошин шогийн мэдрэмж өндөр хүн ямар ч хүйсийн хүний сонирхлыг татаж чаддаг бөгөөд энэ нь түнштэйгээ удаан хугацааны эерэг  харилцаатай байх нэгэн чанар болдог байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.