Б.Эрдэнэбулган: Сүлжээний эм хэрэглэсэн эхнэр, нөхөр 6 сарын зайтай хавдраар нас барсан тохиолдол ч бий

1700 хавдартай иргэнд хагалгаа хийж, 18 мянган иргэнд үйлчилгээ үзүүлсэн хавдрын Б.Эрдэнэбулган эмчтэй ярилцлаа

Япон улсын Токүшимагийн их сургуульд хавдрын чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, есөн жил Хавдар судлалын үндэсний төвд ажилласан, одоо Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж буй Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа. Түүний хувьд Мобайл клиник болон Хавдаргүй Булган зэрэг арав орчим төсөл дээр удирдагчаар ажиллаж байгаа төдийгүй өөрийн туршлагаа залуу эмч нарт хуваалцаж багшилж байгаа юм.

Б.Эрдэнэбулган эмч Хавдар судлалын үндэсний төвд 2010 оноос 2018 оныг хүртэл ажиллахдаа 18 мянга гаруй хүнд үзлэг, тусламж, үйлчилгээ, үзүүлж 1700 орчим хавдартай иргэнд судсан дотуурх мэс засал эмчилгээ хийсэн.

Цагаан халад өмсөж, цэнхэр хавтас сугавчилсан Б.Эрдэнэбулган эмчийн өрөөгөөр зочлоход хананд байрлуулсан цагаан самбар нүдэнд шууд тусав. Тус цагаан самбар дээр тэрээр уулзалтын цагууд, гол ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан тэмдэглэсэн байлаа. Харин гартаа барьсан цэнхэр хавтас дотор бичгийн цаасан дээр тодруулж, нарийвчилсан өдрийн төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө нь харагдав. Тиймээс түүнээс төлөвлөгөөгөө яагаад ийм нарийн гаргадаг талаар нь тодруулж, эхний асуултаа тавилаа.

Энгийн боловч хүн бүр эзэмшвэл зохих соёл бол цаг баримтлах юм.

Тэрээр хэлэхдээ, “Япон Улсад докторын зэрэг хамгаалж, суралцаж, диплом өвөртөлж ирсэн нь нэг талаараа зорилгодоо хүрсэн явдал. Мөн түүнчлэн япон хүн, япон соёлоос, нийгмийн хандлагаас нь суралцах зүйл их байсан. Хүн хүндээ хэрхэн хүндэтгэлтэй ханддаг, цагийг хэрхэн ягштал баримталдаг болон ажлыг нарийн төлөвлөдөг зэрэг нь миний хувьд суралцсан дипломоос илүү үнэтэй зүйл байсан. Үүнийг тархиндаа суулгаад, өөрийн дадал болгохыг зорьсон. Энгийн боловч хүн бүр эзэмшвэл зохих соёл бол цаг баримтлах юм шүү дээ. Энэ нь хүн хүнийгээ хүндэлж байгаагийн нэгэн тод илэрхийлэл юм. Нэгдүгээрт, ажил цагтаа эхэлж байх ёстой. Хоёрдугаарт, хүмүүсийн цагийг хүндэтгэж байх ёстой. Жишээлбэл, амбулаторийн эмч цагтаа ирэхгүй бол үйлчлүүлэгчид нь үүдэнд нь хүлээнэ. 10 минутын өмнө ажилдаа ирэх эсвэл 10 минутын дараа ирэх болон яг цагтаа ирэх гэдэг гурван ондоо ойлголт юм гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмч 10 минутын дараа ирвэл үйлчлүүлэх байсан 10 хүний 1, 1 минутыг хугасална. Энэ хугацаанд би ярих гэснээ дутуу ярина. Тэр хүн хэлэх гэснээ ч дутуу хэлнэ. Дээр нь бухимдал үүснэ. Сувилагч цаг тохируулах гэж үйлчлүүлэгчдийн дараалал зохицуулна. Харин эмч 10 минутын өмнө ирвэл хүн бүрд илүү 1 минутыг илүү зарцуулж чадна. Мэдээж Монголд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагч нарын хувьд цалин мөнгөний асуудал хүндрэлтэй. Гэвч хүн ёсны хувьд иймэрхүү асуудал дээр сэтгэл зүрхнээсээ л ажиллах шаардлагатай болдог. Бүх зүйлийг мөнгөөр бас дүрэм журмаар шийдэж, үнэлж болохгүй.

Харин хүмүүсийн цагийг хүндлэх тал дээр нэгэн жишээ дурдъя л даа. Удаан уулзаагүй япон хүнтэй таарлаа гэж бодоход тухайн хүн өөрийн цагийн хуваарийг харж байгаад тэдний өдөр тэдэн цагт завтай юу, хоёулаа удаан уулзаагүй юм байна сайхан ярилцаж сууя гэнэ. Харин Монгол хүнтэй таарвал хүүе ямар удаан уулзаагүй юм бэ, одоо жаахан сууж ярилцах уу гэдэг. Нийтлэг төрх бол энэ шүү дээ. Харин өөдөөс нь за би төлөвлөгөөгөө хараад хэлье. Тэр өдрийн тэр цагт завтай юм байна даа, та энэ цагт боломжтой юу гэж монгол хүнээс асуувал “энэ нэг юм чинь ямар хэнээтэй болчихов. Хэзээ ийм байлаа” гэж л хандах болов уу. Уг нь бид төлөвлөгөөний дагуу ажиллавал ажлын бүтээмж ч өндөр байх боломжтой юм шүү дээ” гэсэн юм.

-Ажлын төлөвлөгөө гаргахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ. Та судалгааны ажил их хийдэг учир судлаач залуучуудад энэ тал дээр зөвлөгөө өгч болох уу?

 -Докторын судалгааны ажил хийж байхад цаанаас нь хагас жилийн нарийн төлөвлөгөө өгч байлаа. Тухайн үед их амархан санагдаад 6 сард хийх ёстой ажил аа 4 сард багтаагаад хийчихсэн. Эргэн тойрны хүмүүс бол энэ яагаад юм хийхгүй байнаа гэсэн байртай л хандаж байгаа юм. Гэтэл профессор багш надад “Чи төлөвлөөд төлөвлөгөөнийхөө дагуу хийх ёстой. 4 сарын туршид шахаж хийчхээд 2 сар сул байж болохгүй. Ийм алдаа дахиж битгий гаргаарай” гэж хэлсэн. Энэ нь маш том алдаа байсан юм билээ. Дараагийн улиралд нь ийм алдаа би дахиж гаргаагүй. Төвлөрөөд төлөвлөгөөнийхөө дагуу л хийсэн. Тэгэхээр төлөвлөгөө гэдэг нэг талаасаа их хайрцаглагдсан зүйл бөгөөд хөгжил дэвшлийн хамгийн эхний алхам юм.

-Тэгэхээр Японд ажиллаж, суралцаж байхдаа өдөрт ямар цагийн хуваарьтай амьдардаг байсан бэ. Судалгааны ажил аа шахахгүй төлөвлөгөөний дагуу хийхээр нөгөө сул үлдэж байсан 2 сар нь өдөр, өдөртөө хуваагдаад өөр зүйл хийх боломж гарсан байх тийм үү?

 -Ерөнхийдөө өглөөний 6 цагаас тасгийн яриандаа суугаад, судалгааны ажлуудаа хэлэлцдэг байсан. Харин 8 цагаас судалгааны ажилдаа ороод өдрийн 12.30 гээд өдрийн цайгаа уудаг байлаа. Орой 7 цаг гэж тарна. Гэхдээ туршилтын судалгаа дуусахгүй бол 10, 11 цаг хүртэл л ажиллах хэрэг гардаг байсан. Мөн надад суралцаж байхдаа судалгааныхаа сэдвээр хагалгаа хийх боломж олдсон нь их таатай зүйл болсон. Уг нь эмнэлгийн хагалгаанд лицензгүй гадаад хүн ажиллах боломжгүй л дээ. Гэхдээ надад байсан хоёр давуу тал япон эмнэлэгт хорт хавдрын хагалгаанд оролцож, туршлага хуримтлуулахад тусалсан. Нэгд, ази хүн учир маск зүүгээд, малгай өмсчихлөөрөө япон хүнээс ялгарахгүй. Хоёрт, япон хэлэндээ хүн түүртээд байхаар муу биш. Тиймээс япон дадлагажигч эмч шиг л харагддаг байлаа. Үүний ачаар өдрийн цайныхаа дараа, сул чөлөөтэй цагаараа хагалгаа хийхэд цаг зарцуулж чадсан. Ингээд ер сул цаг гардаггүй л байсан даа.

Хавдар ихсээд байна халуун хоол цайгаа та нар боль гээд би хичнээн орилоод намайг хүмүүс тоохгүй ш дээ

-Таны хувьд Улсын нэгдүгээр эмнэлэгт ажиллаж бас багшилж байгаад Япон Улсад очиж мэргэжил дээшлүүлсэн. Ирээд Хавдар судлалын үндэсний төвд 18 жил ажилласан байна. Одоо Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлыг та маш сайн мэдэж байгаа. Мөн Япон улсад суралцаад, бүр чиглэлээрээ хагалгаанд хүртэл оролцож байж. Тиймээс ч хоёр орны соёлын ялгаа, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ялгаатай байдлыг их мэдэрсэн байх. Ялангуяа хавдрын өвчлөлтэй холбогдуулж байр сууриа илэрхийлж болох уу. Хэрхэн хавдрын өвчлөлийг бууруулах вэ?

-Миний хувьд Монгол Улс дараах дөрвөн асуудалд анхаарснаар хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэж боддог. Нэгдүгээрт, Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой. Иргэд нь эрүүл мэндийн боловсролтой байж бид хавдрын өвчлөлийг бууруулж чадна. Япон улсад шүдээ хэрхэн угаах вэ гэдгийг сургуулийн насны хүүхдүүдэд өдөр бүр зааж өгдөг. Газар хөдлөлт болсон үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нарийн зааж сургадаг. Япон хүн хаана ч, хэнд ч анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай байдаг. Японд эрүүл мэндийн боловсролыг нэг улирал заах бус нас, насанд нь тохируулж улирал бүр, давтамжтай зааж сургаж байна. Нэг удаа зааж сургаад бүрэн мэдлэг чадварыг эзэмшүүлж чадахгүй. Бид энэ системээс суралцаж байж үр дүнд хүрнэ. Хоёрдугаарт, хоол, хүнс тэжээлийн асуудал маш чухал. Монгол Улсад өнөөдөр хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл утгаараа алдагдсан. Жишээлбэл, Ховд аймгийн хэдэн хүүхэд тарвас идээд хордсон тохиолдол гарлаа. Худалдаачид тарвасаа хурдан борлуулахын тулд шифризээр тарвас руугаа бодис тарихдаа химийн тунг нь ихдүүлсэн гэсэн.

Энэ мэт бизнесийн ашиг сонирхол харсан байдал газар авч, хоол хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөн хоол судлал ч манай улсад хаягдсан салбар шинжлэх ухаан болчихлоо. “Nutrition” гэдэг зүйл хөгжчихсөн газар иргэд нь ч энэ талаар мэддэг, эрдэм шинжилгээ нь ч өндөр төвшинд хийгддэг. Дахиад Япон улсаар жишээ авахад гэрийн эзэгтэй нар дандаа шинэ хүнсээр хоолоо хийдэг. Энэ бол япон үндэстний хэв маяг. Өглөө бүр 5 цагт хүнсний эсвэл загасны зах нээгдэхэд шинэ хүнсээ авна. Япончууд хагас боловсруулсан болон түүхий бүтээгдэхүүнүүдийг удаан хугацаанд хадгалдаггүй. Дандаа шинээр нь хэрэглэдэг. Өглөө, өдөр, орой юу хэрэглэх ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг. Ийм учраас Япончууд маш урт насалдаг.

Монголчууд уг нь хувцас хэрэглэл, хоол хүнсний хувьд  мундаг соёлтой улс орон байсан. Зуны цагт мах идэхгүй цагаан идээ, борц хэрэглэдэг. Орчин үед 7 хоногийн 24 цагт бүтэн жилээр мах хэрэглэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ходоодны боловсруулалт, шингээлт хийх эсийн үйл ажиллагаа ачаалалтай байнга ажиллаж байна гэсэн үг. Хэт их ажиллаад ирэхээр мутаци болно. Хэвийн горимоороо ажиллаж чадахгүй хэт их ачаалалтай ажиллаад ирэхээр нэг бол ядарна сульдана, дутагдалд орно эсвэл мутацид орно.  Мутацид орно гэдгийг энгийн үгээр тайлбарлавал хэлбэр дүрс, үйл ажиллагаа нь хэвийн бус болно гэсэн ойлголт. Эдгээр эсүүд хэвийн үйл ажиллагаа явуулж чаддаггүй ба сүүлдээ хүнийхээ эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлдэг.

Би оюутнууддаа хавдрыг Зомбитой кинотой адилтгаж тайлбарладаг.  Зомби нь гэдэг хүн дүрстэй боловч харахад бие нь, сэтгэхүй нь өөрчлөгдчихсөн байдаг шүү дээ. Тэгээд л зомби нь хүнийг хазсан үед халдварлаад л дахин зомби болгон хувиргадаг. Хавдар гэдэг яг л ийм процесс.  Нэг эс мутаци болж бүтэц, үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр хажуу дахь эсүүд рүүгээ мэдээллээ хуулбарладаг. Өөрөөр хэлбэл яг өөр шигээ болгоод байна гэсэн үг. Нэг эс нь явсаар байгаад эдийн төвшинд хүрэхэд тэр нь хавдар болдог. Яг тэр эсийн төвшинд нь оношлох боломж Монголд байхгүй. Эд болсон хойно нь буюу хүний харах хэмжээнд мэдэгдэх хэмжээнд болсон үед нь оношилж байна гэсэн үг.

Монголчуудын хүнсний хэрэглээний хувьд авч үзвэл бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсгэдэг.

Тэгээд нөгөө зомбинууд кинон дээр яадаг билээ. Олуулаа болоод ирэхээрээ хотоо нураагаад, цаашлаад улсаа нураадаг. Яг үүнтэй ижил эсүүд нийлээд эдийн түвшинд том болж, олон болоод  тухай эрхтний үйл ажиллагааг алдагдуулж. Цаашдаа организмуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Жишээ нь элэг гэдэг эрхтэн хавдраар өвчиллөө гэхэд зэргэлдээ нь ходоод, нойр булчирхай зэрэг хэвлийн эрхтэнүүддээ үсэрхийлж тархдаг. Үүнийг анагаахын хэллэгээр тайлбарлавал иргэдэд улам ойлгомжгүй болох тул энгийн байдлаар ойлгуулах нь чухал юм. Ямартай ч Монголчуудын хүнсний хэрэглээний хувьд авч үзвэл бүтэн жилээр мах хэрэглээд байхаар эсүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, яваандаа олон жилийн дараа мутацид орж хавдар үүсгэдэг. Тэгэхээр бид өөрсдийн уламжлалт хоолны соёлоо сэргээж зундаа ходоодоо амрааж байх хэрэгтэй. Энэ бол Монгол соёл. Өвлийн цагт өөх болон мах зэрэг каллорилаг, уургалаг зүйлээ хэрэглэх ёстой. Бидний өвөө эмээгийн үед өвлийн идшиндээ аль болох каллорилаг, уургалаг зүйлээ хэрэглээд, хавар дуусахаар нь улай (мал гаргахгүй) хийхгүй, малаа өсгөхийг боддог. Тэр хугацаандаа цагаан идээгээ хэрэглэчихдэг. Өвлийн идэшнээсээ тодорхой хэмжээгээр авч борцлоод  тэрийгээ зундаа бас хэрэглэдэг байлаа. Бид чинь хоол хүнсний өндөр соёлтой ард түмэн шүү дээ.

Мөн орчин үед бид хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ химийн найрлагыг анзаарах ёстой. Австралийн нэртэй эрдэмтний лекцэд сууж байхад хүнсний ногоог сонгож авахад хэлбэр хэмжээ төдийгүй, үнэр, өнгийг нь хүртэл анзаарч анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байсан. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ нь томорсон, байх ёстой хэлбэр хэмжээгээ алдчихсан байдаг. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд шууд нөлөө үзүүлэхгүй. Харин удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд өөрчлөлт үзүүлдэг. Жишээлбэл 1990 оны ихээр АНУ-д түргэн хоол маш эрчимтэй хөгжсөн. Энэ шарсан тахианы хэрэглээ өссөн учир үйлдвэрлэгчид хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон. Тиймээс тахианд хурдан хугацаанд таргалуулах тариа тарьж эхэлсэн. Одоо АНУ-ын иргэд гуяараа илүү таргалалттай байхын хажуугаар эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар улам ихэссээр байгаа нь дээрх гормоноор бордсон хоол хүнстэй шууд холбоотой юм. Монголд энэ талаар нарийн судалгаа хийгээгүй байгаа хэдий ч хадгалалт удаан даадаг жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, хятдын зарим хүнсний бүтээгдхүүн гээд химийн найрлага орсон бүхэн л хорт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн хорт зуршил архи тамхи хавдар үүсэхэд нөлөөлдөг. Хүнсний аюулгүй байдалд уул уурхай ч нөлөөлж байгаа шүү дээ. Нөгөө л нэг алтаа угаасан усаа гол руу шууд хийчихдэг. Түүнийг нь мал ууснаар мах нь бохирдоно. Тэгээд тэр малыг хэн идэх вэ. Бид нар л иднэ. Ийм махыг байнга хэрэглэснээр хорт хавдрын өвчлөл үүсэх эрсдэлийг маш өндөр болгоно гэхчилэн яриад байвал бидний эргэн тойрон дахь маш олон зүйлүүдийг ярих хэрэгтэй болоод байна.

Химийн элементийн орц ихтэй эсвэл генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа идэх, хоёр удаа идэх, арван удаа идэх нь хорт хавдрын шалтгаан болохгүй. Амтанд нь дурлаад ч юм уу эсвэл амьжиргааны түвшингээсээ болоод байнга хэрэглэдэг бол шалтгаан болно.  Энэ нь нийтлэг биш боловч тодорхой бүлэг хүмүүс үүнийг хэрэглэсээр л байна.

-Гурав болон дөрөвдүгээр хүчин зүйл нь юу вэ?

-Гуравт, зан үйл буюу шашны асуудалд анхаарал хандуулах. Дөрөвт, эмчилгээ, оношилгооны чадамж. Энэ дөрвөн зүйл сайжирч байж хавдрын өвчлөл буурна. Энэ дөрвөн зүйлд анхаарахгүй бол хэдэн ч сайн эмнэлэг бариад, гадаад дотоодод сайн эмч бэлтгэж дэмжээд ч хавдрын өвчлөл буурахгүй. Мөн хавдраар оношлогдоод ХСҮТ дээр ирсэн өвчтөн шинжлэх ухаанчаар эмчилгээ хийлгэлгүй лам, бөөгөөр явж улам хүндрүүлдэг харамсалтай жишээ олон бий. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг дахиад хэлэхийг хүсэж байна. Хувь хүн өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байна. Манай иргэд өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Эмч эмнэлгийн байгууллага нь угтаа бол өвдөхөөс урьдчилан сэргийлдэг байгууллага байх нь хамгийн чухал, иргэн хүн өвдөхөөс урьдчилан сэргийлж, өвдөхгүй байх арга хэмжээ авах ёстой.

-Хавдаргүй булган төслийн хүрээнд Булган аймгийн бараг бүх сумуудаар явж судалгаа, оношилгоо хийсэн байсан. 2017 онд элэгний хавдрын чиглэлд 12 мянган хүнд хүрч үйлчилж, 2018 онд ходоодны хавдрын чиглэлд ажиллаж байгаа юм байна. Дараа жил аль чиглэлд ажиллах вэ. Мөн яагаад Булган аймагт энэ төсөл хэрэгжиж байгаа вэ.  Ер нь хавдрын өвчлөл аймаг, газар зүйн байршлаас хэр хамаарч байна вэ?

-Би Булган аймгийн уугуул. Булганы залуучууд нэгдэж төрийн бус байгууллага байгуулсан байдаг. Байгууллагын зорилго бол хөдөө орон нутагт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэйгээр үйлчлэх, хавдрыг илрүүлэх, хамгийн гол нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх юм. Хавдрын тусламж үйлчилгээ нийгмийн масст чиглэж байж бүс нутгийн хавдрын тоо буурдаг. Түүнээс биш зөвхөн хот суурин газруудад үйл ажиллагаа явуулаад сайн үр дүнд хүрэхгүй. Компанит ажил болгохгүй л бол буурдаггүй. Булган аймаг хорт хавдрын өвчлөлийн байдлаар улсад гуравдугаарт орж байна. Булган аймаг хорт хавдрын өвчлөлийн байдлаар улсад гуравдугаарт орж байна.  2019 онд бид умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр төслийн ажлаа гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Хорт хавдраар хамгийн өндөр өвчлөлтэй аймаг Сүхбаатар, Дундговь, Булган аймгууд бүртгэгдэж байна.

Аймгуудын хорт хавдрын өвчлөлийг эрхтэн системийнх нь хувьд задалж ав үзье. Ингээд харахаар баруун аймаг буюу Увс, Ховд, Завхан аймаг ходоод, улаан хоолойн хавдар өндөр байдаг. Энэ нь ч баруун аймгийн давсны хэрэглээ өндөр байдагтай холбоотой. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм хэрэглэж байна гэж ДЭМБ-ын 2018 оны судалгааны тайланд дурдсан.

Мөн өөр нэгэн сонирхолтой шалтгаан бий. Өндөрлөг бүс нутагт амьдардаг хүмүүс нам дор газар амьдардаг хүмүүстэй харьцуулахад агаарын даралтаас шалтгаалдаг юм уу илүү өндөр температуртай хоол хүнс хэрэглэдэг. Хэт халааж, буцалгаж хэрэглэдэг гэсэн үг. Нэг талаасаа баруун аймаг руу илүү хүйтэн байдаг учир халуун хоол цай идэж ууж энергиэ нөхөх хэрэгцээтэй болдог байх. Бид халуунаар нь цайг оочиж ууна гэж ярьдаг. Гэтэл халуун хоол цай улан хоолой болон ходоодны салстыг гэмтээж байдаг. Би энэ талаар олон улсын нэгэн судалгаа уншиж байхдаа Монголд бас ийм байх боломжтой юм байна гэж таамаглаж, хувьдаа дүгнэлт хийсэн нь эн. Тэрнээс яг ингээд нарийвчлаад хийчихсэн судалгаа Монголд байхгүй.

-Тэгэхээр давсаа багасгаад, хоол цайгаа таарсан хэмжээнд халуун бүлээнээр хэрэглэх юм бол хавдар буурчих юм биш үү?

-Бүхэл бүтэн үндэстний амьдралын хэв шинжийг өөрчлөнө гэдэг амархан зүйл биш шүү дээ. Хавдар ихсээд байна халуун хоол цайгаа та нар боль гээд би орилоод хүмүүс тоохгүй ш дээ. Хүлээж авах ч үгүй. Тиймээс л эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй байна гэж дахин дахин хэлээд байгаа юм. Монголчууд бид чинь “сүх далайтал үхэр амар” гэгчээр өөрт тохиолдохгүй л бол тоохгүй яваад байх “амар” хүмүүс юм. Гэвч энэ байдлаараа цааш замнаж болохгүй цаг үе ирчихсэн байгааг зөв тусгаж ойлгоосой. Яагаад ходоод, улаан хоолойн хавдар их байна. Яагаад элэгний хавдар үүсдэг юм зэрэг энгийн зүйлсийг хүмүүс мэддэг болчихвол л хавдар буурна.

-Та ажилласан хугацаандаа хэдэн өвчтөнтэй харилцаж, оношилж, эмчилж, хагалгаа хийж байсан бэ?

-Урд нь бодож үзээгүй юм байна. 2003 онд сургуулиа төгсөөд 2004-2006 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны их сургуулийн Дүрс Оношилгооны тэнхимд багшаар ажиллаж байх хугацаандаа нэгдүгээр эмнэлэгт ангиографийн эмчээр хавсарч ажиллаж байсан. Тухайн үед хэдэн өвчтөнтэй харилцаж байсан гэдгээ одоо тооцох их төвөгтэй юм байна. Харин 2010 оноос одоог хүртэл Хавдар судлалын эмнэлэгт ажиллаж байхдаа лхагва гараг бүр тогтмол үзлэг хийдэг байсан. Долоо хоногт дунджаар 40 хүн. Найман жил ажилласан гэж тооцвол нийтдээ бараг 18 мянга 700 гаруй хүн. Тэгээд нэг жилд 300-400 хүн хагалгаа, эмчилгээ хийлгэсэн байдаг.

-Тэгэхээр хавдартай хавдаргүй, эдгэсэн эдгээгүй энэ олон хүний түүхийг та мэдэж байгаа гэсэн үг шүү дээ. Хавдраар өвчлөхөд нөлөөлдөг хүчин зүйл болон өвдсөн хүмүүс анхаарах тэр асуудлуудын талаар ярилцаж болох уу?

-Хавдрын өвчин бүр эрхтэн системээсээ хамаарч өөр, өөрийн шалтгаантай. Миний хувьд элэгний асуудалд голчлон ажилладаг. Элэгний хавдрын шалтгаан тодорхой. Ерөөсөө л B, C вирус, дельта вирус, афлотоксин буюу архинаас хамаарна. Мөн махны хэрэглээ ихэссэнтэй холбоотой цусан дахь төмрийн агууламж өндөрсөж элэгний эсийг гэмтээж үрэвсүүлдэг тул дээрх шалтгаанд хөлөөлөхүйц хүчин зүйл болоод байна. Харин хоол боловсруулах замын эрхтнүүд бол хоол хүнстэй голцуу холбоотой. Хелико бактери, ходоодны шархлааны асуудал, стрессийн гаралтай шарх, шархлаа нь хавдар болох жишээтэй. Мөн бэлдмэл бүтээгдэхүүн хүн бүрд таарахгүй гэдгийг онцлон хэлмээр байна.

Нэг жишээ дурдахад, 2005 онд улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхад 45 настай эрэгтэй хүн нойр булчирхайн толгойн хэсгийн хавдар гэсэн оноштой ирсэн. Тэр хүнд эмчилгээ хийсэн боловч өвчний байдал эцсийн шатанд хүрчихсэн байсан учраас нас барсан юм. Энэ явдлаас хойш 6 сарын дараа эхнэр нь яг адилхан оноштой ирээд удалгүй нас барсан. Нэг гэрийн хоёр хүн ижилхэн оноштой, адил өвчнөөр нэг жил нас барна гэдэг сонин тохиолдол. Нойр булчирхайн хавдрын талаар ч эрдэмтэд нарийн шалтгааныг тогтоогоогүй байна. Тэгээд би эхнэрийг нь амьд ахуй цагт нь юу болчихов оо, та хоёр хоёул хоёулаа гээд аминчлан асууж байсан юм. Тэр үед эхнэр нөхөр хоёулаа 2 жилийн турш сүлжээний эм хэрэглэсэн гэж билээ. Тэгээд тухайн үед нэрд гарч байсан сүлжээний бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хоёулаа хэрэглэж байсан нь тэр 2 хүнд тохирсон хэрэглээ биш байсан байх магадлалтай гэж таамагласан. Гэхдээ таарах хүн бий, таарахгүй хүн бий гэдгийг ойлгох ёстой. Хүн болгоны организм бүгд өөр юм шүү.

Бид аливаа шинжилгээг ялангуяа цусаар үздэг шинжилгээнүүдийг өгөөд өвчлөл үүсэхээр өөрчлөгддөг үзүүлэлтүүдээ л хардаг бас шалгуулдаг. Гэтэл хүний биед байх ёстой зарим эрдэс бодис, нэгдэлүүдийг тэр бүр тоодоггүй. Калий, Кальци, төмөр, сахар, натрий гэх мэт амин чухал нэгдэлүүд нь ихсэх эсвэл багасвал өвчлөл үүсгэх аюултай. Тэгэхээр шинжилгээндээ хэвийн байх ёстой эрдэс, нэгдлүүдийг үзүүлж байгаарай гэж зөвлөх байна.

-Хүмүүсийн мухар сүсэг, шашин нь хавдрын өвчлөлд нөлөөлж байна гэж та хэлсэн. Энэ талаар...?

-Би нэг чихрийг задлаад хуваагаад тус, тусад нь эмийн саванд хийгээд үүнийг идвэл танд тулгараад буй асуудал шийдэгдэнэ гэж хэлье. Жишээлбэл зүрх судасны өвчинтэй хүнд үүнийг идвэл цус шингэрнэ гэж хэллээ гэж бодъё. Харин жинхэнэ мөн чанарыг мэдэхгүй,  идчихээр сэтгэл зүйн хувьд тайвширах ч юмуу эсвэл стресс бага зэрэг арилах байдал үүснэ. Гэтэл өвдсөн хүний сэтгэл зүй гэдэг асар эмзэг байдаг. Хаана, хэн, юу сайн гэхэд итгэхэд бэлэн. Энэ нь өвчтөний буруу биш. Тэгээд сайн гэсэн болгон руу яваад өгнө. Энэ нь эргээд эрүүл мэндийн боловсролтой нь холбоотой. Өвчин юугаар үүсгэгдэж, хэрхэн эмчлэгдэг вэ гэдгийг мэдэхгүй бол буруу сонголт хийх магадлал өндөр. Гэхдээ бүгд боловсролгүй байна гэж хэлэх гээгүй юм шүү. Зарим хүмүүс өвдсөн өвчнөө судлаад эмчтэй дүйцэхүйц болсон байдаг. Харин олонх нь сүлжээний бизнес болон шинжлэх ухаанч ч биш хануур, төөнүүр, бариа, засал, энерги эмчилгээ гэдэг. Тэр хилэнцэт хорхойн бүтээгдэхүүн хавдарт онц нөлөөлөх эмчилгээ байдаг гэдэг нь батлагдаагүй. Гэхдээ өндөр үнэтэй. Иймэрхүү зүйлд илүүтэйгээр итгэж хагалгаа хийлгэхээс зайлсхийж, түгшиж нөгөө зүйлдээ итгээд хоёр, гурван сар явдаг. Гэтэл энэ тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэх хугацаанаас нь хороогоод улам хүндэрдэг. Тэгээд эцэст нь эргээд эмнэлэгтээ л ханддаг. Үнэн чанартай ямар ч нөлөөгүй сүлжээний бизнест итгэж мөнгө төгрөгөөрөө, цаг хугацаагаараа, эрүүл мэндээрээ хохирдог. Ерөөсөө хавдын төгс эмчилгээний асуудал гэдэг нь тодорхой хэмжээнд мэс хүргэж байж эмчлэгддэг гэдгийг ойлгох ёстой.

Хорт хавдраар өвдсөн иргэдийн өвчний үе шатыг харуулсан байдал. 78 хувь нь хожуу буюу 3,4-р үе шатандаа оношлогдон ирж байна гэсэн үг. Энэ нь амьдралын чанар богино эмчилгээ хийх боломжгүй 6-12 сар амьдраад нас барж байна.

-Эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй өвчлөлийн талаар болон анхаарах асуудлыг онцолж болох уу?

-Өнөөгийн байдлаар зүрх судасны өвчлөл нэгдүгээрт, хавдрын өвчлөл хоёрдугаарт орж байна. Халдварт бус өвчлөл нь тулгамдсан асуудал болж байна. Бид өөрсдөө тодорхой харамсалтай жишээнүүдийн голомтонд амьдарч байгаа шүү дээ. Ойр дотнын хүмүүс инфаркт, хавдраар өвчлөөд насан өөд болоод байгааг мэдсээр байж урьдчилан сэргийлэхгүй байгаад байна. Мөн 55 наснаас дээш эрэгтэйчүүдийн бөөр, шээс дамжуулах эрхтэний өвчлөл тулгамдсан асуудал болсон. Нэг талаар эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсийг бодвол бүрэг ичимхий байдагтай холбоотой. Шээс нь зовиуртай гараад байхад тэрийгээ нууж явсаар байгаад хүндрээд, бүр гарахгүй болчихсон хойно нь ирдэг. Нөгөө талаар энэ нь нөгөө л эрүүл мэндийн боловсрол бага байгаагийн шинж. Дээр үеийн монгол хүний дүр зураглалыг харахад том гэдэстэй хүн харагддаггүй бөгөөд дээл өмсөж, маш сайн бүсэлдэг байжээ.  Энэ нь хэвлийн булчинг сул задгай тавихгүй чангалж байдаг гэсэн үг.  Эрэгтэйчүүдийн бөөрний өвчлөл харьцангуй бага, түрүү булчирхайн хавдраар өвчилөх нь ховор байсан нь морио унадаг байсантай холбоотой гэж нэгэн настай эмч надад хэлж байсан. Морь унаснаар түрүү булчирхай байнгын сэдээлттэй буюу массажтай гэсэн үг, идэвхтэй байдаг байсан байх нь. Ер нь сүүлийн үед утасны хэрэглээ ч ихсэж байгаа нь биеийн хөгжилд ч нөлөөлж байна.  Энэ мэт хавдар гэдэг өвчлөл маш олон шалтгаантай. Яг нэг зүйлийг оноогоод, үүнээс л болж хавдар үүсч байна гэвэл бас ташаа ойлолт. Хавдраас сэргийлэхийн тулд хүн бүр өөрсдийн ахуй амьдрал, амьдралын хэв маяг, хоол хүнсэндээ анхаарч байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгүүлч Б.Бадамцэцэг

Сэтгэгдэл: (73)
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ganaa (66.181.160.61) 2019-01-16 14:57:27
Ajild ni amjilt husie. Erni hamgiin chuhal ni huuhed baihaasaa l eruul mendiin soeld suraltsah estoi bh. Bas neg zuil hervee uvdsun bol ert ileruulelt. Ene ch bas huvi huntei l holbootoi. Uuriinhuu tuluu uridchilsan sergiilh uzlegt togtmol orj bh. Bidnii hed ni uridchila sergiileh uzlegt ordog bilee. Yag unendee uvduhuuruul emnelegt handaj bgaa shuu. Erdenebulgan emchiin hynaltan dor, ert ileruuleed amid seruun yavj bgaa olon hun bgaa shuu. Mundag emch.
(202.170.69.98) 2019-01-09 11:02:14
Эмч хүн, судлаач хүн юм бол яаж ийм хариуцлагагүй сонин юм яаж ярьж болдог юм. Судалгаа, нотолгоогүй бол хамаагүй бурж болохгүй ш дээ. Хербалайф гэр бүлээрээ 10 гаруй жил л идэж байна даг. Бидэн шиг эрүүл хүмүүс байхгүй. 70-тай аав, ээжийг минь үзсэн эмч нар ямар эрүүл хүн бэ, та юу идэж уудаг вэ гээд гайхаад байдаг юм даа. Тэр эхнэр нөхөр өвчин туссан хойноо л аргаа бараад идсэн ч байж болно ш дээ. Ийм харуцлагагүй юм ярьж байж АНУ-ын том компанид дааж давшгүй өрөнд оров оо.
0 1 Хариулах
Пахахаха (66.181.161.121) 2019-01-09 11:02:14
Хэрбалайф гэж хэлээгүй болохоор асуудалгүй ээ ха ха
Зочин (66.181.180.245) 2018-12-18 22:11:14
Мэдсээр байж идүүлээд байдгийг юу гэж ойлгох вэ
Zolzaya (103.57.93.86) 2018-11-16 00:05:12
Хүн ийм олон сайхан юм ярьж байхад, сэтгүүлч ээ, гарчигаа аятайхан сонгоод өгөхгүй дээ
Зочин (202.9.43.19) 2018-10-26 18:29:54
Хэрбалайпийг амталж үзээгүй хүмүүс худлаа ярьдаг. Тийм үхэж хавдар тусдаг юм бол дэлхийн тэн хагас нь яагаад хэрэглээд байгаан бэ. Тэгвэл яах гэж Монгол улс зөвшөөрч оруулж үйл ажиллааг нь дэмжиж бгаан. Энэ эмч худлаа таамаглаж бна.
Setgegdel (202.9.43.19) 2018-10-26 18:19:57
Ene hvn emch hvn baij Arai l eszvigvi yrij bna neg taliig barij Ter herbalaif gedeg chin svljeenii em bish hool. Horin jil idej heregleed neg ch udaa hamriin haniaad hvreegvi tsel zaluu saihnaaraa bgaa ner bvhii olnii tanil mash olon hvn bgaa Tiimees hudlaa hereglej vzeegvi hvnii am damjsan hudlaa ym yrihaa bolitsgooh heregtei.
Zochin (59.10.37.28) 2018-10-26 04:39:26
Syljeenii em uusan herbalife gej ner durdsan n zov shyy, manaih nertei umiig nereer n helj bh heregtei dandaa neg booronhii uchir bityyleg bha bolih heregtei
Долгор (66.181.181.154) 2018-10-25 00:34:30
Сайн эмчдээ талархая гарцаагуй....болсон увчтунг овдуулж зовоолгуй амгаланг узуулж баймаар ..гэхдээ хуслээр нь л дээ энэ. Бол их хундлэл шуу дээ.овдож зовж тарчилж ухнэ гэдэг хорвоод хун болж амьдарсаныхаа шанг хуртэж байгаа мэт ...
zochin (103.57.95.38) 2018-10-24 12:32:34
2 jil suljeeni em gej bichsenig herbalaif gej ner zaaj garchig tavih yamar uchir bna hen negen huni yavuulga gutgeleg yum bna yamar ch hun uuriin bodol uurtuu l zuv hen yugaa hereglene hendee handah ni hend hamaatai yum be er ni huvi hunii uursdiin buruu hevshilees buh uvchini eh suuri tavigdaj bga gej boddog
Дж (112.72.11.119) 2018-10-23 19:58:37
Ямар гоё ярилцлага вэ
zochin (202.179.25.98) 2018-10-23 15:34:27
Сайхан ярилцлага байна. Мундаг эмч шүү. Цаашдын ажилд нь амжилт хүсье
Кани Кабди (92.49.235.70) 2018-10-23 14:27:10
Монгол улсын нийслэлд ажиллаж байгаа эмч нарын мэдлэг, чадвар маш өндөр гэж үнэлэгддэг учир Казахстанд нүүж ирээд амьдарч байгаа хүмүүсээс тэнд очиж эмчлүүлэн эдгэрч ирсэн олон жишээг би мэднэ. Тэнд өвчний оношлогоог маш нарийн тогтоож чаддаг гэж дуулсан, манай эндхийн эмч нарын буруу зөрүү оношлолыг залруулан засч, миний танил эмэгтэйн амьийг аварсан тухай өөрөөс нь сонссон юм. Тэгэхээр, Монгол Улсад анагаах ухааны хөгжил илүү байна гэж би боддог. Тэнд амьдралын ихэнх хэсгийг өнгөрүүлсэн хүний хувьд Монгол Улс улам их хөгжиж, улам өндөр амжилтанд хүрээсэй гэж би хүсэх байна!!!
Зочин (202.70.40.154) 2018-10-23 12:38:20
хавдрын мэргэшсэн эмч дарга болоод бичиг цаастай ноцолдож суугаа нь харамсалтай байна.
физикийн хууль (202.9.42.183) 2018-10-23 10:45:54
"өндөр нутагт илүү өндөр температуртай хоол хүнс хэрэглэдэг. Хэт халааж, буцалгаж хэрэглэдэг гэсэн үг" гэнэ. Физикийн хуулиараа өндөршил ихтэй нутагт агаарын даралт багасаад, усны буцлах температур багасдаг тул өндөр температурт биш, нам температурт буцалдаг юм л даа. Зүгээр л хэлж байна, эмч ээ.
1 1 Хариулах
(103.212.119.149) 2018-10-23 10:45:54
Яг зөв, тиймээс уулын улсын хоол голдуу хуурай хайрсан хуурсан хоол их байдаг гэж сонссон. Ус бага температурт буцалдаг шүү!!!
TnQ (112.72.11.103) 2018-10-23 08:14:16
Saihan yariltslaga bna
зочин (103.212.119.246) 2018-10-23 08:14:06
идэж таргалаад.. өндөр үнэтэй сүлжээний бүтээгдэхүүнийг ууж тураад.. биеээсээ хамаг минерал бодисоо хөөж өдөржин хар ус өвс идээд л өөрийгөө ингэж зовоох гэж үнэхээр хөөрхий энэ эмч мундаг хүн байнаа энэхүнээс систмээрээ цаг баримтлах соёлыг нэвтэрүүлээсэй ажлын амжилт хүсьө.
Munkhjargal (66.181.191.207) 2018-10-23 08:12:55
Tanid amjilt husey mash saihan yariltslaga boljee Zunduu zuil medej avlaa
Зочин (66.181.176.61) 2018-10-23 06:37:31
Эрүүл мэндийн боловсролынхоо загварчлалаа гаргаад, хэрэгжүүлээсэй
Зочин (24.85.25.180) 2018-10-23 00:55:28
Manai hursh emegtei herblife olin jil heregleed turaad bj bsanaa genet elegni havdar tusaad l tsel zaluugaara nas barsandaa.
1 1 Хариулах
(202.9.41.185) 2018-10-23 00:55:28
Unen shuu.manai naiz ch gesen yg adil
Зочин (24.85.25.180) 2018-10-23 00:55:28
Manai hursh emegtei herblife olin jil heregleed turaad bj bsanaa genet elegni havdar tusaad l tsel zaluugaara nas barsandaa.
Зочин (202.126.89.25) 2018-10-22 23:53:10
Сэтгүүлчийн оновчтой асуулт, эмчийн тодорхой хариулт ...сайхан ярилцлага байна.
Зочин (203.91.115.42) 2018-10-22 23:09:15
Халдвартын Янжиндолгор гэдэг эмчид 10 минутын хойно ирэхэд л иргэдэд ямар их чирэгдэл төвөг учирдаг зохицуулж цаг өгч буй цахимынханд нь ямар их дарамт очиж болохыг ойлгуулмаар санагдчихлаа.Ийм эмх цэгцтэй болвол өвчтөнгүүдэд мөн их тус болно оо тэр эмч
Zochin (64.119.25.212) 2018-10-22 22:21:12
zarim hund taarahgui baij boloh taltai l yum ldaa herbalife gehdee 1998 onoos hoish uuj bgaa huniig bi mednee odoo 60 nastai ch 40 yum shig haragddisht.humuus er ni emch hunii ugend itgedeg.arai ch tegj ner zaaj helj bolohgui bhaa
3 2 Хариулах
zochin (103.10.23.136) 2018-10-22 22:21:12
hen herbalife gee ve sain unshaash
Zochin (122.201.22.7) 2018-10-22 22:21:12
Zaasan zaagaagui hvmvvs meddeg bolson bna lee shdee mini tanih 2 hvn terig udaan heregleed havdartai bolson neg ni nas barsan odoo nogoo hvn ni honogoo hvleegeel suujin shd
Эмчдээ баярлалаа (112.72.11.106) 2018-10-22 22:14:18
Бурхан шиг эмч
Анир (59.153.113.224) 2018-10-22 22:06:52
Таньдаг эгч маань хербалайф ууж байгаад яг нойр булчирхайн хавдраар бурхан болсон.таардаггүй хүн гэж байдаг гэдэгтэй санал нийлж байна ерр нь маш зөв олон зүйлийг хөндөж ярьсан байна таалагдлаа.
0 1 Хариулах
Noyon (202.9.43.218) 2018-10-22 22:06:52
Ter herbalife gedeg yumiig ni taarah taarahgui hun gej bdag geed l bdiin bn lee. Taarah hun gedgee yaaj medeh ve. End tend klub gd ajilluulaad surtalchlaad bga humuus ni haraal tanid taarna gej heleh uu. Heden huuhnuud l bdiin bn lee. Yumaa zarah geel ulairsan.
Анир (59.153.113.224) 2018-10-22 21:57:03
Маш сайхан ярилцлага байна. Иймэрхүү мундаг хүмүүстэй ярилцаж нийгэмд хүмүүст хэрэгтэй мэдээ мэдээлэлийг өгч баймаар санагддаг.
Zochin (66.181.189.163) 2018-10-22 21:31:38
Нотлох л хэрэгтэй.
Дарма (112.72.11.111) 2018-10-22 21:28:32
Ямар мундаг залуу вэ
Зочин (66.181.161.61) 2018-10-22 20:03:32
Herbalifiig 10 jiliin omnoos ewropt xorgilson gesen manaidl mongonii xoinoos ulaarch xvnee gex setgelee umartsan xvmvvs surtalchilsaar.busad svljeech gesen ylgaagvi..
4 1 Хариулах
Europe d amidardag (59.153.114.60) 2018-10-22 20:03:32
Europe d horiglodog um yuch baidaggui, bi poland d amidardag, online aar zahialaal iddeg, tm hudlaa medeelel taraaha bolih tun
Зочин (66.181.161.61) 2018-10-22 19:52:15
Herbalifiig
0 1 Хариулах
Dorj (118.41.192.88) 2018-10-22 19:52:15
Herblaifiig sanaachlan buteesen khun ni uuruu taliigaach bolson gej duulsan shuu
Wow (112.72.11.105) 2018-10-22 19:44:22
Proud of you
Зочин (66.181.161.88) 2018-10-22 19:03:52
Хэрифлайф хэргэлсэн хүн хорт хавдар, цусаар бөөлжсөөр бгад нас барлаа гэх мэт олон аймшигтай яриа дуулддаг харж ч бсан хэргэлдэг хүмүүс нь өмөөрөөд яахавдэ үнэн юмыг
Зочин (66.181.161.70) 2018-10-22 15:47:55
heterhii neg talaa barih yumaa tegvel yagaad emch nar lam nar ui tumeeree uursduu uvduj havdaad havdar hatingarshil shigdees bolj baigaag durdalgui bi bi gej yrij herbalife gej yrij baigaaa asuudal bol ineedem shuu
2 3 Хариулах
(66.181.160.118) 2018-10-22 15:47:55
ѳвдѳлт үүсэх чинь бие махбодь лам эмч чинь хүн биз дээ бие махбодиос бүтсэн бүхэн ѳвчилнѳ
(202.179.27.134) 2018-10-22 15:47:55
Эмч нар ч хүн учраас хавдраар өвчилнө . Энд урьдчилан сэргийлэх бас хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлийн тухай ярьж бна . Түүнээс биш . Мулгуу бна даа чи
(103.212.119.149) 2018-10-22 15:47:55
Лам нарыг мэдэхгүй. Эмч нар өөрсдийгөө хайхрах завгүй байх нь олонтаа. Өвчтөнтэй ноцолдож байхад л өдөр өнгөрчихнө, тэгэсээр долоо хоног, сар, жил...
иргэн (66.181.180.77) 2018-10-22 15:28:22
татварт ажилладаг нэг залуухан эмэгтэй олон жил хербалайф хэрэглэсэн гэнэ . Албан байгууллагаар нь үзлэг шинжилгээнд оруулахад тэр бүсгүй хавдартай гараад яаралтай Солонгос явж оношлуулахад хорт хавдар нь эцсийн шатандаа орж эмчилгээгүй болсон бсн гэх юм . Гол нь зовиургүй , өөрийгөө мэдэхгүй яваад бсн бн гэх юм . үнэхээр хербалайф хэрэглэсэнээс болов уу эсвэл өөр шалтгаан бсн уу ?
2 1 Хариулах
(103.212.119.149) 2018-10-22 15:28:22
Ходоодны хавдар юм байна л да. Огт зовиургүй явж байгаад эцсийн шатандаа зовиурлана. Ходоодны хавдар үүсгэх хэдэн шалтгаан бий. Үүнд: давсны өндөр хэрэглээ, түлэнхий болтол шарсан махан бүтээгдэхүүн, хеликобактерийн халдвар, хорт хавдар үүсгэгч бодисны найрлагатай хүнсний бүтээгдэхүүн тухайлбал хиам, бэлэн гоймон, нөөшлөгч, будагч бодис, химийн орлуулагч, бордоо, шавж, хогийн ургамал устгагч бодис хэрэглэсэн хүнсний ногоо жимс орно. Хүн хэрэглээгээ л хянаж үзнэ. Юунаас байсан байх уу. Ходоодны хавдарыг удам зүйн шалтгаантай байх нь үгүй гэсэн шүү
Зочин (122.201.19.99) 2018-10-22 15:11:04
Хербалайф бол хор шүү эргүй юмнууд өмөөрөөд байхын сэтгэцийн өөрчилттэй болгон
1 1 Хариулах
(202.179.27.134) 2018-10-22 15:11:04
Яг үнэн . Хор гэдгийг нь батлаад бхд уугаадп бдаг эргүү нар олон бна шүү
БЦ (64.119.23.133) 2018-10-22 14:23:09
Зун мах идэхгүй болчихвол. Бусад нь асуудалгүй санагдлаа. Энэ эмчийн ярилцлага таалагдла
Bayarmaa (66.181.160.21) 2018-10-22 14:19:20
Vneheer sain emch yum bilee.Amjilt hvsiy
Зочин (202.170.69.98) 2018-10-22 13:56:19
Хербалайф идээд нойр булчирхайн хавдар тусна гэдэг чинь шал худлаа. Эмч хүн байж ямар хариуцлагагүй юм ярина вэ! Ийм судалгаагүй, нэг айлын хүмүүсийн яриан дээр, дээр нь бүр нас барсан хүний яриан дээр дүгнэж нийтэд ярьж болохгүй ээ. Тэр 2 хүн өөр юу ч иддэг байсан юм бүү мэд ш дээ. Дээрээс нь Монгол дахь Хербалайф иддэг олон мянган хүний дунд нойр булчирхайн хавдарын тархалт ямар байдгийг мэдэх юм уу? Миний мэдэхийн 10 гаруй жил идэж байгаа хамаатан садан хөгшчууд бүгд л зүв зүгээр, эрүүл саруул байна даг. Би өөрөө ч идээд ямар ч хавдаргүй л 7-8 жил болж байна. Ер нь гол төлөв ямар нэг өвчин туссан улс хүндэрсэн хойноо янз бүрийн эм, бэлдмэл, бүтээгдэхүүн уудаг ш дээ. Эв, эрүүл хүн уух нь бага. Тэгээд л нэгэнт өвчтэй үедээ үхэхийнхээ өмнө уусан юмаа буруутай гэх гээд байдаг шүү. Ийм хариуцлагагүй эмч нар хүнд зөв мэдээлэл өгөхийн оронд хаа хамаагүй юм руу чихэж суух юм. Одоо үед биднитй идэж байгаа махыг судалсан уу? Нуль антибиотик тарьсан эсвэл цогцос муутгахгүйн тулд тарьдаг тариа тарьсан мах зардаг гэнэ лээ. Бас энэ архи, тамхины замбараагүй хэрэгцээг ярих хэрэгтэй. Юун Хербалайф.
23 12 Хариулах
Хэрбалайф хэрэглэхгүй хүн (66.181.161.121) 2018-10-22 13:56:19
Юун хэрбалайф бэ? Хэрбалайф гэж огт дурдаагүй байна. Тэгэхээр тэр хэрбалайф нь үнэхээр муу бололтой. Битгий хэрэглээрэй хүмүүсээ
erh chuluu. (202.9.45.198) 2018-10-22 13:56:19
herbalife gej hen helsen yum be.
(66.181.160.93) 2018-10-22 13:56:19
Хербалайф гэж хаана хэлж байна. Тэгж хэлээгүй л байна. Чи өөрөө хербалайф гэж шууд ойлгойд өвчигнөөд байгаан бн. Ер нь чиний наад таамаг чинь ортой болоод чи эмзэг байгаан бн. Өөрөө мөнгө л олж байвал тухайн хүнд таарах үгүй нь надад хамаагүй. Гэж боддын байна чи.Өөрөө эргэлздэг болоод хүний хэлээгүйг хэлсэн болгож тусгаж авчээ. Ха ха ха
(202.9.43.47) 2018-10-22 13:56:19
Хэрбалайф хортой.хүний биеийн дасан зохицох чадвар өөр өөр.ямар нэг суурь өвчтэй юм уу аль нэг дотор эрхтэн нь доголдолтой бл тэрийг нь барьж өвчилнө.яг л орос рулет тоглоом шиг.
zochin (46.112.130.6) 2018-10-22 13:56:19
Хүн нэг хоногт авах шаардлагатай витамин, эрдэс бодисын тун хэмжээ гэж байгаа. 1. Ѳдѳр бүр удаан хугацаагаар ѳндѳр тунгаар хэрэглэвэл биед хуримтлагдаж ѳвчлѳл үүсгэнэ. 2. Нас ахихын хэрээр бодисын солилцоо удааширч авсан витамин, эрдэс нэмэлт бодисыг бүрэн гүйцэт боловсруулж амжилгүй завсрын бүтээгдэхүүн үүссэнээр мутацид орох боломж тэр хэрээр нэмэгдэнэ. 3. Зарим бодис нь хорт хавдрын эсийн хѳгжлийг дэмждэг байж магадгүй. Хавдрын эс бас бодисоор л хооллож байгаа. Зѳвхѳн Хэрбалайф гэж хэлсэнгүй. Бусад нь ч адил. Тийм болохоор л эмч нийтээрээ эрүүл мэндийн бодовсролоо дээшлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байх. Хорт хавдарт хооллолт, эрүүл ахуй, амьдхар орчин, сэтгэл санаа гээд олон хүчин зүйл нѳлѳѳлнѳ гэж бодож байна.
(202.9.41.224) 2018-10-22 13:56:19
Хербалайф хэрэглээд ходоодны хавдар тусаад бурхан болсон хүнийг мэдэх юм бн. Өөрөө хүртэл амьддаа тэгэж ярьж байсан юмдаг. Тэгэхлээр чи яаж зүгээр гэдгийг батлах юмбэ. 10 жил энэ эмчээс илүү судалгаа хийсэн юмуу. Тэгвэл адилхан наад сэдвээрээ доктор хамгаалмаар юмдаа. Яагаад уурлан уурлан өмгөөлөөд байгаа нь ямар учиртай юмбэ.
Жагаа (202.9.41.224) 2018-10-22 13:56:19
Хербалайф хэрэглээд ходоодны хавдар тусаад бурхан болсон хүнийг мэдэх юм бн. Өөрөө хүртэл амьддаа тэгэж ярьж байсан юмдаг. Тэгэхлээр чи яаж зүгээр гэдгийг батлах юмбэ. 10 жил энэ эмчээс илүү судалгаа хийсэн юмуу. Тэгвэл адилхан наад сэдвээрээ доктор хамгаалмаар юмдаа. Яагаад уурлан уурлан өмгөөлөөд байгаа нь ямар учиртай юмбэ.
(202.21.106.127) 2018-10-22 13:56:19
За битгий хуцаад бай маш хортой тархиа угаалгасан тэнэг юм миний дотно 2 хун балиар эмийг уугаад бурхан болсон
(202.179.27.134) 2018-10-22 13:56:19
Чиний сүлжээг эмч хүн рекламдах уу . Ёстой мөрөөдсөн. сүлжээчин бээ :.
(202.179.27.134) 2018-10-22 13:56:19
Сүлжээчин минь бусдыг хайрлаж сураач . Хор зараад хүн шулаад явж бж
(103.212.119.149) 2018-10-22 13:56:19
Бүх дүгнэлт нотолгоо, судалгаанд тулгуурлсан байх ёстой. Харамсалтай нь наад хербалайфыг чинь судлах лаборатори манайд алга, монголд орж ирж буй бүтээгдэхүүнийг монгол хүн хэрэглэсэн үед гарсан үр нөлөөг судалсан клиник судалгаа ч алга. Хоол хүнсний ангилалд орсон ийм бүтээгдэхүүн эмийн бүтээгдэхүүнээс ялгаатай нь бага судлагддаг, хянагддаггүй байдаг тул эрүүл мэндэд хортой байж болзошгүйг үгүйсгэх арга алга
zochin (183.177.98.69) 2018-10-22 13:56:19
aimaar omoorch bn shuu. hun hunii biy organizm oor gej tailbarlasan bnshuudee
Сараа (202.55.188.45) 2018-10-22 12:54:34
Мундаг эмч шүү. Үнэхээр их баярлалаа.
1 (202.131.228.169) 2018-10-22 12:42:57
Hudlaa gar, hudlaa yarisnaasni bolj aav mine tsag ih aldaad, ene nohroor boolt hiilgesnees hoish udalgui ongorsondoo novsh
9 8 Хариулах
Хавдарын эмч нар шудрага биш (103.14.38.130) 2018-10-22 12:42:57
Хүн хавдараар өвчилөөд шинжилгээгээ өгөөд үзүүлэхэд, тэртэй тэргүй ойлгомжтой болсон хүний баахан хүнд хэцүү мэс ажилбарт оруулж, эрүүл мэнд, мөнгө санхүүгээр нь улам дордуулдаг. Хавдарын эмч нар төдөн хүнд мэс засал хийсэн гэж ярихаас, тэднээс тэд нь эв эрүүл болсон гэж ярихгүй л байгаа шд. Чинбүрэн гэдэг нөхөр ч гэсэн худлаа л хавдараар рекламдаад байгаа болохоос тийм насны тийм тооны хүн эрүүл болсон гэж ярьж чадахгүй л байгаа.
(182.251.253.19) 2018-10-22 12:42:57
Chi eeree jinhne novsh yumaa. Aaviigaa tiim boltol dorduulaad toihgyi yavj baidag. Tyyniigee hynd tohoh geed baidag hegiin novsh ve, chi
(122.201.24.16) 2018-10-22 12:42:57
Ymarch emch etsestee hun alchihay gj boddoggui bhaa
(202.179.27.134) 2018-10-22 12:42:57
Бурхан минь авраач гээд бхд бурхан хүнийг үхүүлдэггүй мөнхрүүлдэг билүү . Цаг алдсан оройтсон бол ид шид бгаад ч нэмэргүй . Оройтож муутгасан өөрсдийн чинь буруу
Зочин (66.181.178.198) 2018-10-22 12:42:57
Хүн чанартай эмч шүү. Бүх хүн 100 хувь байх албагүй. Аргалж болохгүй зүйл гэж бий. Хүнийг өөр шигээ харлуулж ярихаа боль! Хамгийн гол нь эмч хүнд байх эрхэм чанар хүнлэг зантай энэрэнгүй залуу. Олон ч удаа бидний аминд орж байсан даа өөрөө хүртэл цусаа өгөөд. Танд үнэхээр талархадаг шүү.
(202.9.42.235) 2018-10-22 12:42:57
oroitoj onoshlogdson bj bno shuudee.hawdar oroitwol enchlegddeggui.boolt hiilgeh gedeg 100huwi togs emchilgee bish ch bj boloh..
(122.201.24.16) 2018-10-22 12:42:57
Aawiig chn owchluulsan bgaa bishdee uneheer hundreed sehel awahaargui blson bol emch chadahgui shude, emchiig buruutgdag sonin uzeltei chinii eruul mendiin 1%huwi emchid bgaashuu
gerelt-od (124.158.112.3) 2018-10-22 12:42:57
Ih oroitoj onoshlogdohoor tegdeg yum bnle. 1000 burhan baigaad, hichneen mundag emch baigaad ch tusiig es olson. Teheer hudlaa heleegui l bolj taarch baina- oroitoj emnelegt handsan n ta bidnii buruu l daa yalt ugui